Дүнжингарав: Мориноос есөн хүүхэд унаж, гурав нь эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн ням гаригт зохиогдсон Дүнжингарав уралдааныг Засгийн газраас товлоогүй байхад Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос нэг өдөрт зохион байгуулжээ. Хоёр өдөр үргэлжлэх ёстой уралдааныг нэг өдөрт багтаасан нь өглөө 07:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл үргэлжилэхэд хүрчээ. Уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

ЦЕГ-ын нийтийн хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Ц.Баатарболдын мэдээлснээр “Хаврын бүсийн Дүнжингарав морин уралдаанд очиж нийтийн хэв журмыг сахиж ажиллалаа. Тус газарт хуурайшилт, тоос ихтэй байсан учраас морины хөл цөмрөх, салхинд цохигдох зэргээс шалтаалан морь унаж, хүүхэд бэртхэд хүрсэн. Уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насных байсан. Энэ үеэр цагдаагийн байгууллагын 110 алба хаагч, 23 автомашинтайгаар хамгаалалтад ажилласан” гэв. Дүнжингарав уралдааны үеэр сүүлчийн морьд 21:00 цагийн үед барианд орж өндөрлөсөн аж.

  • WordPress
  • Facebook

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.