Төмсөнд дуртай хүмүүсийн даралт өндөр байдаг

Төмс бол дэлхий даяар маш өргөн тархсан, витамин, эрдэс бодис, амин чухал органик нэгдлүүдийг агуулсан шим тэжээл, энергийн эх үүсвэр юм. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг төмс таргалуулдаг, цардуул ихтэй гэдгээр нь мэднэ. Хүнсний нарийн ногоонд 70-80% ус, 17% орчим цардуул, А, B, P бүлгийн амин дэмүүд болон кальци, фосфор, төмөр, цайр гэх мэт эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд ялангуяа витамин С, калийг их хэмжээгээр агуулдаг байна.

Хоол хүнсэндээ төмсийг 7 хоногт 4 ба түүнээс олон удаа хэрэглэдэг хүмүүсийг 7 хоногт 1 удаа төмс иддэг хүмүүстэй харьцуулан судалгаа хийсэн. Гэтэл долоо хоногт төмсийг 4 ба түүнээс олон удаа хэрэглэдэг хүмүүсийн даралт их байв. Уг нь төмс ба даралтын хооронд шууд холбоо байхгүй ч судалгаагаар ингэж гарсан” хэмээн Оросын хоол зүйч Людмила Сергеевна Силицкая онцолсон байна.

Төмсөнд агуулагддаг нүүрс-ус амархан шингэдэг тул жин нэмэхэд нөлөөлдөг аж. Харин таргалалт нь даралт ихдэх, зүрх судасны өвчин тусах, артрит зэрэг сөрөг уршиг дагавартай. Иймээс төмсийг хэтрүүлж хэрэглэж болохгүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв та төмсөнд дуртай бол хальстай нь чанаж, жигнэж идээрэй. Энэ тохиолдолд зүрхэнд тустай бичил элемент кали нь бүрэн хадгалагддаг. Кали мөн лууван, хүрэн манжин, байцаа, шошинд бий.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.