МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГААС УУЧЛАЛТ ХҮСЭЖ БАЙНА

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Ап давн (Updown.mn) вэбсайт нь “Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Равжаагийн 2017 оны 10 сарын 19-ны дугаарт хэвлэн нийтлүүлсэн “УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэсэн гарчигтай нийтлэлийг хуулбарлан авч Б.Ундармаагийн гэрэл зургийн хамт вэбсайтын хэсэгт байрлуулан олон нийтэд түгээн тарааж иргэн Б.Ундармаагийн  нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан явдалдаа редакцийн зүгээс уучлалт гуйж байна.

Ап давн (Updown.mn) вэбсайтын нийтлэлд УИХ-ын гишүүн Б.Ундармаа  “ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй хоёр компанийг бусдаас нэхэжилсэн, энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа … УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нөхөр “Капитал” банкны захирал А.Ариунболд энэ оны наймдугаар сарын 17-нд  “Эрдэнэ зам” ХХК-ийг … шаардлага хангахгүй баримт ашиглан … “Эрдэнэ зам” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эздэд нь ч мэдэгдэлгүйгээр шилжүүлэн …” ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү”-гээр туслуулан “УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр, “Капитал” банкны захирал А.Ариунболд нар 2017 оны наймдугаар сарын 17-нд хуурамч гэрчилгээ гаргуулан авсан байна” гэж илт гүтгэсэн мэдээлэл нь огт үндэсгүй бөгөөд худлаа болохыг хүлээн зөвшөөрч байна.

Ап давн (Updown.mn) вэбсайтын нийтлэл нь  УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсанаас гадна Оюуны өмч, Улсын бүртгэлгийн Ерөнхий газрын дарга Р.Содхүү, Капитал банкны захирал А.Ариунболд нарын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсанд хүлцүл өчиж байна.

Ап давн (Updown.mn) вэбсайтын ажилтаны хариуцлагагүй байдлаас болж сэтгүүлч Г.Равжаагийн нийтлэлд дурьдсан мэдээллийн үндсийг хянаж, үнэн зөвийг шалгаагүй, эх сурвалжаа нягтлах арга хэмжээ аваагүйгээс УИХ-ын гишүүн Б.Ундармааг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж илтэд гүтгэсэн, түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндыг гутаасан мэдээг тарааж олон нийтийг төөрөгдүүлэн Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэлдээ олон нийтээс уучлалт хүсэж энэхүү залруулгыг гаргаж байна.

  


      АП ДАВН (UPDOWN.MN)-ЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ АП МЕДИА ХХК   

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.