Монголд жендерийн асуудал ярихаар эмэгтэйчүүдийн талаар ярих хэрэгтэй болдог. Гэтэл эрчүүдэд маань ярих зүйл их байдаг бололтой. Учир нь тэдэнд төрийн хайр халамж дутагдаж, эрхээ хамгаалах боломж нөхцөл нь дутмаг байдаг гэнэ.

Сөрөг үр дүн нь эрчүүдийн талд гарсан олон судалгаа үүнтэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй хэмээн тайлбарлах хүмүүс ч байгаа юм.

Тодруулбал, өчигдөр болсон Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаанаар тус хорооны гишүүд “Жендэрийн асуудал гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хөндөсөн зүйл мэтээр хүмүүс ойлгож явсаар өдий хүрлээ. Ард нь эрчүүд орхигдоод байгааг хэллээ. Жендэрийн тэгч эрхийг хангахын тулд эрчүүдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолой болох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ үеэр эрчүүдтэй холбоотой судалгааны үр дүнгээс цухас танилцуулахад, Монголын эрчүүдийн 20 орчим хувь нь архинд донтох өвчтэй болсон байна. Засгийн газраас Эрэгтэйчүүдийн хөгжлийн бие даасан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Эцэст нь төрийн удирдлагын шийдвэрт жендэрийн үнэлгээ хийдэг баг ажиллуулбал багагүй үр дүн гарна. Эрчүүд нь архинд толгойгоо мэдүүлчихвэл өрх гэр, цаашилбал улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой энэ тал дээр анхаарах ёстой гэлээ.

Мөн хамгийн том асуудал нь гадаадад ажиллах хүчний асуудал байлаа. Идэр насны хийж бүтээх оргил насан дээрээ яваа залуус Монголд ажлын бйар хомс, цалин хангалттай биш гэсэн шалтгаанаараа олноороо гадаадад очиж ажиллаж байна. Гадагшаа гарч ажиллах их нүүдрийн 97 хувь нь эрчүүд ба тэдгээрийн 30 орчим хувь нь эргэж ирээд гэр бүлгүй болдог гэсэн эмгэнэлтэй судалгааны дүн Жендэрийн үндэсний хорооныхон танилцуулсан юм.

Энэ бол аюул. Гэр бүлийн тогтвортой харилцаа улс орны тогтвортой байдалд нөлөөлөх асар том хүчин зүйл шүү дээ. Гэтэл ийм ноцтой үр дүнд хүртсэн нь эрчүүдэд чиглэсэн төрийн бодлого дутагдаж байгааг сануулсан явдал байлаа.

Тэдэнтэй холбоотой өөр олон судалгааны дүнд эндээс сонсч, харж болохоор байлаа. Тухайлбал, амиа хорлолт эрчүүдийн дунд эмэгтэйчүүдийнхээс 5.5 дахин их байдаг, ажилгүйдэл эрчүүдийнх эмэгтэйчүүдийнхээс ихэссэн, нийл нас барж буй хүмүүсийн 60 хувь нь эрчүүд байдаг гээд судалгааны олон сөрөг үр дүн эрчүүдийн талд гарах болсон.

Үүний зарим нь хувь хүний зан төлөв, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байж болох ч тодорхой хувь нь төрийн бодлого дутагдаж байгаатай холбоотой хэмээн үзжээ. Тиймээс зүгээр нэг ярилцаад өнгөрөх биш, үгүйлэгдээд байгаа бодлого, төрийн зохицуулалтыг батлах хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: mminfo.mn

By updown

One thought on “Гадаадад ажиллах их нүүдэлийн гор нь гэр бүл салалт”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн