Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Багш нарыг цайны газар, спорт заалаа түрээслүүлж цалингаа нэмэгдүүл гэжээ – updown.mn

Багш нарыг цайны газар, спорт заалаа түрээслүүлж цалингаа нэмэгдүүл гэжээ

Засгийн газраас багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан.Гэвч багшийн үндсэн цалин одоо болтол нэмэгдээгүй байгаа нь тэдний бухимдлыг төрүүлжээ. Энэ асуудлаар өнөөдөр Багшийн Цалин Нэмүүлэх Түр Хорооноос мэдээлэл хийв. Энэ үеэр багш нарын төлөөлөл хэлэхдээ “Цайны газар, биеийн тамирын газрыг түрээсэлсэн мөнгөөр багш нарын урамшууллыг нэмнэ гэж байна.

Гэтэл цайны газрыг түрээсэлсэн мөнгө Төрийн сангийн дансанд орж байдаг. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ мөнгө уг нь тухайн сургуулийн дансанд орох байтал одоо болтол яах нь тодорхой бус байна” гээд багш нарт шаардлага тавьдаг шигээ амласнаа биелүүлж, үүргээ ухамсарладаг байхыг эрх баригчдад сануулав. Сургуулийн цайны газар, спорт заалыг түрээслээд багш нарт нэмэгдсэн зүйл байхгүй гэдгийг онцолсон юм.

2017 онд эхлүүлсэн тэмцлийн үр дүнд багшийн үндсэн цалинг 50 хувиар нэмүүлэх шийдвэр гаргуулсан байдаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн