Монголын хамгийн анхны сүнстэй инээдмийн кино энэ сарын 30-нд нээлтээ хийнэ

“F studio”-ийн шинэхэн бүтээл “Параллель ертөнц” инээдмийн уран сайхны киноны албан ёсны трэйллер өчигдөрөөс эхлэн цацагджээ. Инээдмийн төрлийн уг киноны найруулагчаар Ц.Амартүвшин болон Б.Ганчулуун нар ажилласан бол гол дүрд СТА, жүжигчин Б.Барслхагва тоглосон байна.

Үүнээс гадна “+17 цувралаар” олны танил болсон жүжигчин Цогтоо, Жижгээ, Эмоци продакшний жүжигчин Нямка, Маск продакшний жүжигчин Ганзориг, жүжигчин Одбаяр зэрэг уран бүтээлчдээс гадна гавьяат жүжигчин Золбоот энэхүү кинонд тогложээ. Монголын хамгийн анхны гэж хэлж болохоор сүнстэй инээдмийн кино нь энэ сарын 30-нд нээлтээ хийх юм.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.