Монголын тусгаар тогтнолд хятад кино аюултай юу…

20 жилийн өмнө Солонгосын кино компаниуд “Жангум”, Өвлийн хайрын дуу” зэрэг киногоо телевизүүдэд үнэгүй өгдөг байжээ. Тэдгээр киног үзсээр байгаад залуус маань нарийнхан өмд өмсдөг, нүүрээ буддаг, охид бүсгүйчүүл маш сайн хэрэлддэг, өсвөр насныхан солонгос одуудаар өвчилдөг болжээ. Солонгосчууд эхлээд киногоо гаргаад дараа нь рестрон, дэлгүүр, үсчингээ нээдэг технологитой. Өдгөө Солонгосын “Лотте” их дэлгүүр хүртэл ороод ирсэн байгаа биз дээ.Солонгос компаниуд зүгээр өгдөг байсан цуврал кинонуудаа үнэлж нэг ангиа 300-400 ам.доллар болгов. Солонгос кино, хоол гэхээр амиа тавьдаг болчихсон учраас авахгүй гээд яах вэ.

Саяхан хятадууд МҮОНТВ-д киногоо үнэгүй өгөөд зогсохгүй мөнгө төлөхөөр болжээ. МҮОНТВ-гээр хятад кино гаргаад байвал монголчууд мөнгө авна гэсэн үг. Урд хөрштөө элэг зүрхээрээ холбоотой МҮОНТВ-ийн удирдлага “Хятад кино гаргаад мөнгө авах” санал гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгчихсөн байгаа юм билээ. Үүнийг л ямхын онол, зөөлөн хүч гэж түүхчид нэрлэдэг. Ямхын онол гэдэг нь гурав урагшаа алхаад хоёр ухар, дахиад гурав урагшаа алхаад хоёр ухар гэсэн үг л дээ. Улс орныг танкаар биш урлаг, шашин, хэвлэл мэдээллээр нь дамжуулан хятад хувцас, дуу хөгжим, хоол ундаа, модон савх (Хятад хүнийг хайрладаг болно) зэрэг зөөлөн хүчээр эзэлж болно. Монголчуудын оюун санааг шууд хордуулах гэрээ хэлцэл бариад яваа “дурак”-уудыг яах вэ?.

Б.Жаргалсайхан

updown.mn

Мэдээний админ

Learn More →

10 thoughts on “Монголын тусгаар тогтнолд хятад кино аюултай юу…

  1. од 2018-03-14 10:56 at 10:56

    солонгос сериал илүү аюултай, дүрд гь хувирч уламжлалт үнэт зүйлс өөрчлөгдөх боллоо

    Хариулах
  2. LL 2018-03-14 11:07 at 11:07

    DEER NEG HUJA DELGUURT ORSON CHINI DAN PORNO BAISIISHD

    Хариулах
  3. Хөх Монгол 2018-03-14 11:24 at 11:24

    ЯАЖ Ч БОЛОХГҮЙ ЖИНХЭНЭ МУДАКУУД ҮНДЭСНИЙ ТВ БАЙНА ДАА. Эсвэл эрлийз хурлийзуудаар дүүрчээ

    Хариулах
  4. Монгол 2018-03-14 11:41 at 11:41

    Хятад кино яах вэ муулаад бдаг болохоор гайгүй. Солонгос кино бүр дэндлээ. Охид залуус яг тэднийг дуурайж хачин сонин ааш яагийг дуурайж нялцагнадаг болсон аймшигтай. Солонгосууд харин аажмаар идээд бгаа юм биш үү

    Хариулах
  5. MONGOL HUN 2018-03-14 11:58 at 11:58

    ОЧИЖ ОЧИЖ ҮНДЭСНИЙ ГОЛ РАДИО ТВ НЬ ХЭЭЛ ХАХУУЛЬД ӨРТӨЖ, ХАР ХЯТДУУДАД ХУДАЛДАГДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА. ЭХ ОРНОО ААЖМААР УСТГАХ АЖИЛД МНВ ТВ МАНЛАЙЛАН, ГАР БИЕ ОРОЛЦОХ БОЛЖ ДЭЭ. ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ХААШАА ЯВААД БАЙНАА, ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙНА УУ? МӨНГӨ УЛААН, НҮД ЦАГААН ГЭГЧ БОЛЖЭЭ….!!!!!!!!!

    Хариулах
  6. MONGOL 2018-03-14 11:59 at 11:59

    ОЧИЖ ОЧИЖ ҮНДЭСНИЙ ГОЛ РАДИО ТВ НЬ ХЭЭЛ ХАХУУЛЬД ӨРТӨЖ, ХАР ХЯТДУУДАД ХУДАЛДАГДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА. ЭХ ОРНОО ААЖМААР УСТГАХ АЖИЛД МНВ ТВ МАНЛАЙЛАН, ГАР БИЕ ОРОЛЦОХ БОЛЖ ДЭЭ. ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ХААШАА ЯВААД БАЙНАА, ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙНА УУ? МӨНГӨ УЛААН, НҮД ЦАГААН ГЭГЧ БОЛЖЭЭ….!!!!!!!!!

    Хариулах
  7. Нэргүй 2018-03-14 12:22 at 12:22

    Бид сэтгэхүйгээ жаахан өөрчилбөл яана? Матар болж дууслаа. Энэ маягаараа байгаад л байвал бид сая жил өнгөрсөн ч оршин байна. Харин матар шиг л төрхтэй үлдэнэ. Аль нь дээр вэ?

    Хариулах
  8. zochin 2018-03-14 13:59 at 13:59

    za uursuu uuriin gesen uhaantai baihad kino zeregt tarhia ugaalgaad baival sonin shdee. iim yumand sanaa zovj baisnii orond ter ofshoor ezemshij bgaa humuusee l barij yumaa salgaj avyaa

    Хариулах
  9. Нэргүй 2018-03-14 15:29 at 15:29

    Хятад кино тусгаар тогтнолд аюултай байлгүй яахав. Хятад бол мөнхийн хөрш, мөн манай газар нутагт мөнхийн санаархагч.

    Хариулах
  10. Зочин 2018-03-14 22:04 at 22:04

    Бас нэг аюул нь. Солонгос кинонд, солонгос ахуйд дурлалаа ч одоо болтол очиход хамгийн хатуу газар хэвээр байгаа. Харин хятад бол паспортоо бариад л Эрээн рүү алхаад орчихно шүү дээ.

    Хариулах

Монгол-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн