Хаврын анхны бороо орлоо

Энэ хаврын анхны бороо Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгаар орсон талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, гуравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баян-өлгий аймгийн Дөчинжил, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Мөрөн, Ренчинлхүмбэ, Шинэ-идэр сумдын нутгаар 0.0-2.0 мм бороо орсон байна.

Гуравдугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 14-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.