Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ц.Нямбаатар: Энэ бол цэвэр гүтгэлэг. Хэрэв үнэн байвал УИХ-ын гишүүнээсээ огцоръё – updown.mn

Ц.Нямбаатар: Энэ бол цэвэр гүтгэлэг. Хэрэв үнэн байвал УИХ-ын гишүүнээсээ огцоръё

УИХ-ын гишүүн Ц.Нямбаатар О.Баасанхүү гишүүнд хандаж үг хэлэв. Тэрбээр “О.Баасанхүү гишүүн 14 настай охидтой бэлгийн харилцаанд орсон бол тохиролцож болно, торгоод өнгөрнө гэх зүйлийг ярьж, намайг шинэ хууль санаачилсан мэтээр  ярьсан. Энэ бол цэвэр гүтгэлэг. Би сүүлийн 60 жилийн түүхтэй Эрүүгийн хуулийг санаачлаагүй. Хуулийн шинэчилсэн найруулга дээр ажлын хэсгийг ахалж ажилласан.

14 буюу түүнээс дээш насны хүнтэй тохиролцож бэлгийн харилцаанд орсон бол 450 нэгж буюу 450 мянган төгрөгөөр торгоно гэсэн зүйл огт байхгүй. Энэ бол хүчин. Тиймээс хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулийн хамгийн дээд заалтад бүх насаар нь хорих ялтэй байдаг. Үүнийг О.Баасанхүү гишүүн судлаагүй хальт ойлгосноо сенсаци болгох зорилгоор миний нэр хүндэд халдахыг завдаж энэ хуулийг намайг санаачилсан мэтээр ярьсан. Ер нь бол О.Баасанхүү гишүүн маань сенсаци хайж явдаг хүн. Хэрвээ би сүүлийн 60 жилийн түүхтэй хуулийг өөрчилж, шинэ хууль санаачилсан бол УИХ-ын гишүүнээсээ татгалзхад бэлэн байна” гэв.

Эргэн сануулхад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүүхэд хүчирхийлбэл ганц, хоёрхон жилийн ял оноодог. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол торгодог ийм шившгийн хуультай улс манайхаас өөр байдаг юм уу. Өмнөх хуулинд таваас дээш жилээр ялладаг байсан шүү дээ. Үүнд Хүний эрхийн байгууллагынхан анхаараач ээ. Мөн Шүүхийн шинжилгээний үндэс-ний хүрээлэн яагаад улстөржөөд, асуудлыг дураараа шийдээд байна вэ” гэж хэлсэн нь хэсэгтээ л олны анхаарлын төвд өртсөн юм.

2015 онд батлагдан 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн талаар ийн “гэнэт” дуулиан дэгдэх болсон нь өөр учир шалтгаан, зорилготой байж болзошгүй хэмээх хардлага ч бас байгаа. Нөгөөтэйгүүр хуулийн өөрчлөлт, зүйлчлэлийн талаар олон нийтэд мэдээлэл олгоогүй, хүмүүс мэдээлэл муутай байгаагаас ийм шуугиан дэгдэхэд нөлөөлж байгаа гэдгийг холбогдох байгууллагууд хэлж байсан билээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн