Атлантын далайг нисэж гарсан анхны эмэгтэй нисгэгч Амелия Эрхартын цогцосыг 81 жилийн дараа олджээ. Өмнөд Номхон далайн алслагдсан арлаас олдсон эрэгтэй хүнийх гэж үзэж байсан яс нь алга болсон алдарт нисгэгч эмэгтэйнх байж болох аж. АНУ-ын  Теннесси  их сургуулийн эрдэмтэд түүний цогцосны үлдэгдлийг тодорхойлсон гэж үзжээ.Их сургуулийн антропологийн профессор Ричард Жанз  нисгэгч эмэгтэйн яс болох нь баталгаатай  эсэхийг тодорхойлох зорилгоор орчин үеийн хэмжилтийн шинжилгээ хийсэн байна.

Өнөөдрийг хүртэл нууц хэвээр үлдэж, хамгийн хачирхалтайгаар алга болсон онгоцны нэг бол анхны эмэгтэй нисгэгч Амелия Эрхартын  “Электра” онгоц юм. Тэрээр 1937 онд дэлхийг онгоцоор тойрон аялах оролдлого хийх гэж оролдсон юм. Түүнийг Номхон далайн ойролцоох Хауленд арлын ойролцоогоос алга болсон гэж үздэг. Үүнээс дараа энэ бүс нутгаас  Их Британийн шинжилгээний баг 1940 онд хүний араг яс, эмэгтэй хүний гуталны ул болон өөр зүйлс олсон байна.  Тэд ясыг  Фижиг их сургууль руу илгээснээр дараа жил нь  хүний биеийн бүтэц судалдаг доктор Давид В. Хоодлесс шинжилж эдгээр нь эрэгтэй хүнийх гэж тодорхойлж байжээ. Харин дараа нь  яснууд алга болсон аж.

Доктор Ричард Жанз “Фордиск” гэж нэрлэдэг компьютерийн прогррамын тусламжтайгаар  хүйс, өндөр болон араг ясны хэмжээний бусад мэдээллийг  Хоодлесс,  өмнө нь долоон яснаас авсан хэмжээтэй харьцуулж,  дахин шалгахдаа  нисгэгч эмэгтэйн хувцас болон зургийг ашигласнаар ийнхүү эмэгтэй нисгэгчийнх болохыг тогтоожээ. Шинжилгээнд дурдсанаар нарийвчилсан судалгаагаар яснууд 99 хувиар Амелия Эрхартынхтай төстэй болох нь тогтоогдсон байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн