“Туулын мөсийг долоох шахан байж эхлүүлсэн ажлыг зогсоосон

‘Монголд хамгийн үнэгүй байгаа зүйл гэр хорооллын газар болоод байна. Газрыг маань үнэгүйдүүлж, иргэд биднийг задгай талбайд завь ч үгүй, сэлүүр ч үгүй шидэж байна. Ихэнх нь живж байна. Бидний газар үнэд хүрэхгүй, банканд баталгаа болохгүй байна” хэмээн Чингэлтэй дүүргийн VIII хорооны иргэн А.Сүхбаатар ”Гэр хорооллын иргэдийн  III чуулган”-ы үеэр ярьсан юм.

НИТХ-ын захирамжаар хашааны газрын ам метрийг нь 60 мянган төгрөгөөр үнэлж байгаа ажээ. Тэрбээр үргэлжлүүлэн “2012 онд бидний газрыг маш өндрөөр үнэлж байсан. Бид тухайн газраа 1-4 өрөө байраар шууд сольж байсан. Тун ойлгомжтой, жинхэнэ монгол наймаа болж байлаа. Гэтэл одоо бидний газрыг байрны урьдчилгаа 30 хувьд орлуулж байна. Ядарсан бидэнд үнэтэй орон сууц шахан, үлдсэн хувийг нь төлж чадахгүй бол өрөө үр хүүхдэдээ өвлүүл гэж байна” гэсэн юм.

Чуулганаар үнэгүйдээд байгаа гэр хорооллын хашааны газар түүнийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэн хотын даргад шаардлага хүргүүлсэн юм.

Э.Бат-Үүл: Туулын мөсийг долоох шахан байж эхлүүлсэн ажлыг зогсоосон

NPqWzcxOii9C9A5652 "Туулын мөсийг долоох шахан байж эхлүүлсэн ажлыг зогсоосон

Хурлын үеэр хотын дарга асан Э.Бат-Үүл үг хэлсэн юм. Тэрбээр “2012 онд би хотын даргын ажлыг авснаар хамгийн эхэнд хийсэн ажил бол гэр хороолол дахин төлөвлөлт. Гэр хороолол дахин төлөвлөлт гэдэг нь газрын эздэд хөрөнгө оруулан газар дээр нь орон сууц, үйлчилгээний газар байгуулан харилцан ашигтай ажиллах үйл ажиллагаа байсан. Энэ үйл ажиллагааны хүрээнд 2012-2016 онд 24 байршилд 9854 айлын орон сууц барих байсан. Энэ хүрээнд 4892 айлын орон сууц ашиглалтад орж, хашаагаа чөлөөлсөн 1500 орчим өрхийн 1100 нь орон сууцтай болсон. 400 орчим айл орон сууцанд орох өдрөө хүлээгээд байж байсан. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан дахин төлөвлөлтийн хөрөнгө оруулагчид маань санхүүгийн эх үүсвэргүй болж эхэлсэн. Үүнээс болоод 50-80 хувийн гүйцэтгэлтэй байсан компаниудын үйл ажиллагаа саарсан. Тиймээс нийслэлийн төсвөөс 20 тэрбум, арилжааны банкаас 20 тэрбум, нийт 40 тэрбум төгрөг гарган санхүүгийн эх үүсвэргүй болсон компаниудад хөнгөлөлтэй зээл олгохоор болсон.  Ингэсэн тохиолдолд 2016 оны намар хашаагаа чөлөөлсөн 400 гаруй айл, шинээр 3000 айлын орон сууц байртай болох байлаа. Өөрөөр хэлбэл, хашааны газраа чөлөөлсөн бүх айл орон сууцанд орох байв. Шинэ хотын даргатай болсноор Туулын мөсийг долоох шахам байж эхлүүлсэн хөрс, агаарын  бохирдлоос салах үйл ажиллагааг минь зогсоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол зорилго нь хашааны газрыг үнэд хүргэх. Ингэснээр газрын үнэлгээ 3-10 дахин өссөн. Жишээ нь, 100 айлд нэг айлын хашаа 280 саяд хүрч байв. Одоо хашааны газрын үнийг нэг ам метрийг 60 мянган төгрөгөөр үнэлж байна” гэлээ. Нийслэлд 216 мянган өрх бий. 216 мянган өрх гэдэг нь 216 мянган газрын эзэн гэсэн үг. Бид өөрийн орон сууцтай болоод зогсохгүй эдийн засгийн эрх чөлөөтэй амьдах ёстой. Сайхан амьдарна гэдэг нь зөвхөн өөрөө тохилог амьдах биш. Хүрээлэн байгаа хүмүүс нь бүгд тохилог амьдрахын нэр гэсэн юм.

Ингээд хурлаар хэлэлцсэн асуудлыг нэгтгэн хотын даргад шаардлага хүргүүлэхээр болсон юм. Шаардлагад,

НИТХ-ын 2016 оны аравдугаар сарын 28-ны тогтоолоор хүчингүй болгосон, 40 тэрбум төгрөгийг төсөвт эргүүлэн суулгах, 2017 оны зургадугаар сард батлагдсан иргэдийн хашааны газрыг орон сууцны урьдчилгаа 30 хувиар тооцох тогтоолыг хүчингүй болгох, хашааны газрыг орон сууцаар солих зэрэг шаардлага багтжээ.

Чуулганд оролцсон иргэд үргэлжлүүлэн Сүхбаатарын талбайд  “Эсэргүүцэж байна” жагсаал зохион байгуулав. Жагсаалаар чуулганаар хэлэлцсэн  шаардлагаа хотын даргад­­­­­­­­­­­­ хүргүүлсэн юм.

Эх сурвалж: https://www.news.mn/?id=273205

7 сэтгэгдэлтэй

  1. Гэр хорооллын ядарсан хүмүүст Мянгуужингийн үлгэр ярьж, хүүгийнхээ нэр дээр баахан амьтныгазрыг дээрэмдэж зарчихаад битгий хуцооооооо,

    Хариулах
  2. Өөрийнх нь хүүгийн бизнесийг зогсоосон. Энэ бол хамгийн том эрх ашигийн хохирол. Бат-Үүл ээ чи өнөө аюулын “шударга” байдгаа яасан бэ? Бүр байжээ?

    Хариулах
  3. Бат-Үүл баатарыг батбөлд барахгүй юм байна яг үнэндээ гэр хороолын газрыг утаагаар шалтаглан шууд дээрэмдэн булаан авч намдаа хандив барьж 20оны сонгуулийг мөнгөөр авах оролдлого эхэлсэн энд үнэн бичсэн байна Гамшиг гэж сүржигнүүлээд онц байдал гэж гэр хорооллыг үй олноор нь хотын төвөөс хүчээр холдуулан цөлж газрыг булааж авах ажиллагаг МАН санаачлан эхлүүлээд байна гэр хороолол сэрэх нэгдэх цаг боллоо хэн удирдах вэ

    Хариулах
  4. БатҮүл, Д.Бямбасүрэн гэсэн буурал толгойтой буриад мянгуужингууд монгол орныг сүйтгэж, үймүүлж дуусгав байна. Одоо нийгмээс зайлах хэрэгтэй болж.

    Хариулах
  5. batuul gj hudalch uvgun UB hotiig gatsaand oruulj suiruulsen.Huduunii nuudeliig bui bolgoj gazariig uned oruulna gj hoshgiruulj uul davj hot toirson ger horoololiig bui bolgoson nugelten.Dor burnee eruul uhaanaar bodoh heregtei.Medeej hotiin tuvd on udaan jil amidarsan humuus hugjiliin davalgaand orj gazraa chuluuluh ni todorhoi bsan asuudal.uun deer toglolt hiigeed bhiin.4 zugt uul davj buusan ger horoolol bugd l minii unetei gazar gd l huurtaad tsaashaa ch ugui naashaa ch uigui

    Хариулах
  6. бат үүлд ичих булчирхай байдаггүй байх.яаж ингэж ярьж чадаж байна аа.чиний балагаар гудамжинд гарсан иргэд зөндөө байна.өөрөө хутгачихаад ийм юм хуцах эрх чамд байхгүй.манайхан өнгөрснийг амархан мартаж,тархиа угаалгаж байх юм.сэрээч.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.