Халгайн хандыг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед манайхан өргөн хэрэглэдэг. Аяга халуун усанд амны том халбагаар халгайн ханд хийж, хэсэг хугацаанд идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Үүнээс гадна 200 грамм хэмжээтэй халгайн навчийг шил архинд хийж хутгаад сэрүүн газар тавьж хонуулна. Маргааш нь харанхуй газар хадгалж, 8-н хоногийн дараа сайтар зайлсны эцэст шүүж авна. Тэр уусмалаа өглөө өлөн элгэн дээрээ, унтахын өмнө тус тус цайны халбагаар ууна. 500 грамм ийм ундааг 3 долоо хоног хэрэглэхэд хүний бие илт цовоо, эрүүл болдог. Ер нь зүрхний ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээг нөхөхөд хаврын шинэ халгай үр дүнтэй болох нь батлагдсан юм.
Хэвтрийн хөгшинд халгайн ханд өгвөл дороо сэргэдэг аж.

-Улаан үнээ, цагаан ямааны сүүг хаврын цагт буцалгаж өгвөл харшлааг гаргана.

-Хонь ямааны олгойг угааж цэвэрлээд дотор нь мах ногоо хэрчээд, давс өргөст хэмхтэй хийж, амсрыг нь утсаар боож, чанаж өгвөл тамир орно.

-Хаврын халгайн навчнаас 200 граммыг авч, 0,5 летрийн архинд буюу 50-60 хувийн спиртэнд хийнэ. Эхний шөнө цонхон дээр тавина. үлдэх найман хоногт шүүгээнд хийж сэрүүн нөхцөлд байлгана. Шүүж базаад цайны халбагаар өглөө өлөн дээрээ хоолноос хагас цагийн өмнө ба шөнөдөө нэг цайны халбагыг унтахын өмнө өгдөг. Ингээд та цоо эрүүл болж, зүрхний үйл ажиллагаа сайжирч, хөдөлгөөн хөнгөрч судасны хатуурал арилна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн