Д.Трамп Оскарын шагнал гардуулах ёслолыг шоолов

Америкийн Лос-Анжелес хотноо 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гаригт болж өндөрлөсөн. Энэ удаагийн наадам хамгийн цөөхөн үзэгчтэй байснаараа түүхэнд бичигдэж байгаа. Телевизийн сувгаар нийт 26.5 сая хүн үзсэн нь  өнгөрсөн оны үзэгчдийн тооноос 19 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүнийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп шоолсон агуулга бүхий үгсийг твиттер хуудсандаа өчигдөр нийтэлжээ.

Тэрбээр “Түүхэнд хамгийн бага үнэлгээтэй Оскар боллоо. Асуудлын гол нь бидэнд танай ерөнхийлгчөөс өөр ОД байхгүй болжээ (мэдээж хошигнож байна)” хэмээн бичсэн байв.

Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, үзэл бодлоо илэрхийлдгээрээ алдартай. Тэрбээр Оскарын шагнал гардуулах ёслолыг шүүмжилдэгээрээ алдартай нэгэн юм.

  • WordPress
  • Facebook

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.