Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
С.Оюуныг ИЗНН-ын даргаас чөлөөлөв – updown.mn

С.Оюуныг ИЗНН-ын даргаас чөлөөлөв

Иргэний Зориг Ногоон нам дүрмээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтож С.Оюуныг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлжээ. Тус нам нь гурван даргатай байсан бөгөөд намын даргаар Ц.Ганхуяг үлдсэн байна.

Иргэний Зориг Ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хэлэлцэв. Тус намын Үндэсний хорооны 2018 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн байх тул тус намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн