АТГ авлига албан тушаалын хэргүүдийг шалгаж, он гарсаар 21 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Албан тушаалаа урвуулан ашиглан хэргээр шалгагдаж байгаа хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Ингээд авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын мэдээллийг хүргэе.

-АЛБАН ТУШААЛТНУУД-

1. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

2. Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахууль авсан хэрэгт,

3. Багануур ХК-ийн охин компани болох “Багануур илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015.05.01-2017.02.20-ны хооронд ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар,

4. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Д.Бат-Эрдэнэ нь тасгийн дарга болон дотоод хяналтын албандаа танилцуулалгүй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Я.Алдар, К.Баатарчулуун нартай үгсэн тохирч бусдаас авлига авч, нэр бүхий ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгч гэж найман иргэний мэдээллийг шивж оруулан, 2016-2017 онуудад 40.0 сая төгрөгийн хохирлыг ААН, байгууллагуудад учруулсан,

5. 2017 оны наймдугаар сарын 10-ны өдөр хилийн боомтоор 96-94 ДГА дугаартай автомашинаар 76 кг үнэт чулуу хууль бусаар нэвтрүүлснийг Дорноговь аймгийн Сайншанд сумын гаалийн байцаагч Ц.Ариунболд нь буцаан олгож давуу байдал бий болгосон.

6. “Их хаадын цуваа” ХХК-ийн менежер Т.Гэрэлмаа нь хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалж буй орон сууцыг хөнгөлөлтөд хамрагдах эрхгүй иргэдэд худалдаалж, компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх,

7. “Шинэ ёндоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбат нь “Монгол ёндоо полимер” ХХК-ийг шинээр байгуулан “Шинэ ёндоо” ХХК-ийн нэр, гэрээ болон ажилчид, тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж, “Шинэ ёндоо” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан

8. Нийслэлийн засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа нь албан тушаалын байдлаа хэтрүүлсэн, нийслэлийн хөрөнгөөс үндэслэлгүйгээр зарцуулсан

9. Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга х/а Ж.Алтансүх нь бусдаас хахууль авсан

10. Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын  дэд дарга, дэд хурандаа  Д.Цогтгэрэл нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан

11. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн нь тамгын газраас 2017 оны зургадугаар сарын 19-ний өдөр зарласан Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг худалдан авах тендерт өөрийн нөхөр Б.Гантогтохыг хууль бусаар шалгаруулсан гэх

12. Ж.Цэндсүрэн нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан.

13. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ундрах албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бусдад давуу байдал бий болгосон

14. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Чинболд  нь бусдаас хахууль авсан.

15. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбар /боомт/-ын эрхлэгч Д.Батбаатар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан

-ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД-

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч  Н.Жигдийванчиг

2. Хэнтий аймгийн Бор Өндөр суман дахь цагдаагийн тасгийн  дуудлага хүлээн авах цагдаа, цагдаагийн ахлагч Д Мөнх-Эрдэнэ нар

3. Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Б.Саруул-Орших.

4. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч  О.Хишиг-Эрдэнэ

5. Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхтүвшин

6. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч М.Пүрэвцэрэн

By updown

One thought on “Танилц: Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд”
  1. жижиг жараахай нар л ихэнх нь байх шив. Энэ дэд шүүх, захиргааны шүүгч, иргэний шүүгч нар, Элбэгээ нарыг бариач дээ. 6 тэрбумыэ хөрөнгө цуглуулсан шүүгч асан Сарантуяа гэдэг 66-тай эмгэн Ерөнхий зөвлөлд ажиллаж одоо ч шүүгч нарыг айлгаж, авилгал авч явах юм. тэрийгээ бариач ээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн