Есдүгээр сард төрсөн хүүхдүүд хамгийн ухаантай байдаг

Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар есдүгээр сард төрсөн хүүхдүүд дунд сургууль, коллеждоо хамгийн авьяастай байдаг болох нь тогтоогджээ.

Эрдэмтэд Флорида мужийн төрийн өмчийн дунд сургуульд суралцдаг 1,2 сая гаруй хүүхдийн танин мэдэхүйн чадварыг судалжээ. Насны хувьд авч үзвэл хүүхдүүд 6-15 насныхан байв. Тэд бүгд өөр өөр саруудад төржээ.

Тэгтэл есдүгээр сард төрсөн хүүхдүүд хичээл сурлагадаа илүү их амжилт гаргаж байв. Үүнээс гадна сурлагын ялгаа нь жил ирэх тусам нэмэгдэж байлаа. Тийм болохоор есдүгээр сард төрөгсөд сайн коллежид орох магадлал илүү өндөр байжээ.

Үүнээс гадна есдүгээр сард төрсөн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, хоригдох нь харьцангуй бага байв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн