Америкийн теле хөтлөгч Опра Уинфри АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн яриаг няцаажээ. “Би ямар ч байсан Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй” хэмээн тэрбээр АВС теле сувгаар Жимми Киммелийн шоуны үеэр ярьжээ.

Өнгөрсөн 01 дүгээр сард алдарт хөтлөгч “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 75 дахь удаагийн ёслолын ажиллагааны үеэр үг хэлснээс хойш Америкийн хэвлэлүүд түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь гэж харж байсан юм.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Уинфрид сонгуульд оролцвол ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн ч түүнийг сонгуульд оролцохгүй л болов уу гэжээ.

Опра Гэйл Уинфри нь Америкийн нэрт теле хөтлөгч, жүжигчин, продюсер, нийгмийн зүтгэлтэн “The Oprah Winfrey Show” шоуны хөтлөгч юм. Тэрбээр кино студи, суваг, сэтгүүл зэргийг эзэмшдэг бөгөөд түүний хөрөнгө “Forbes”-ийн үнэлгээгээр 2,8 тэрбум долларт хүрчээ.

By updown

One thought on “Опра Уинфрид Ерөнхийлөгчийн амбиц байхгүй”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн