Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө – updown.mn

Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Оросын Холбооны Улсын ‘’Эх орноо хамгаалагчид’’-ын өдрийг тохиолдууланХалх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.

Ёслолын арга хэмжээнд Батлах хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Баянзүрх дүүргийн Эдийн засагхөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон албаны бусад хүмүүс, Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

 Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгож, түүний амьдарч байсан байшинг музей болгож байжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн