Баянхонгор аймагт их хэмжээний цас орж, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байна. Тиймээс өнөөдөр тогтмол хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг руу ажил үйлчилгээнд явах байсан долоон тээврийн хэрэгслийн 107 зорчигчийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Мөн цаг агаар, байгалийн үзэгдлээс шалтгаалан Нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах үед хувиараа тээвэр эрхлэгчид өндөр үнээр зорчигч тээвэрлэдэг. Иргэд баталгаагүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр орон нутгийг зорих эрсдэлтэй алхам хийдэг тул онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байхыг тус албаныхан сануулав.

 Эх сурвалж: АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн