Нэгдүгээр сард 497 иргэн ипотекийн зээл авчээ

Монголбанкнаас боловсруулсан мөнгө санхүүгийн болон гадаад секторын статистикийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Үүнд,

Мөнгө санхүүгийн 2018 оны нэгдүгээр сарын статистикийн тухайд,
  • Мөнгөний нийлүүлэлт 2018 оны 1 дүгээр сард 15.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 31.7 хувь өссөн дүн юм байна. Нийлүүлэлтийн дийлэнх буюу 55 хувийг мөнгөн хадгаламж эзэлж байгаа бол бусад хувийг валютын хадгаламж, валют, төгрөгийн харилцах, банкнаас гадуурх мөнгө эзэлж байгаа аж.
  • Арилжааны банкуудаас иргэд, ААН-үүдэд олгосон зээлийн үлдэгдэл 13.5 их наяд төгрөгт хүрчээ. Хамгийн их буюу 22 хувийг цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл эзэлж буй бол худалдааны зээл 14, үл хөдлөх хөрөнгө буюу ипотекийн зээл 13 хувь, барилгын салбарт 9, уул уурхайн салбарт 8 хувь ногдож байгаа аж.
  • Нийт зээлийн 8.8 хувь буюу 1.2 тэрбум ам төгрөг нь “Чанаргүй”, 6.9 хувь буюу 931.9 сая төгрөг “Хугацаа хэтэрсэн” ангилалд оржээ. Чанаргүй зээлийн 20.7 хувь нь уул уурхайн олборлолтын салбарт, 22 хувь нь боловсруулах үйлдвэрт, 13.1 хувь нь худалдааны 10.9 хувь нь барилгын салбарт, олгосон зээл байгаа аж. Уул уурхайн салбарт олгосон нийт зээлийн 23.7 хувь нь “чанаргүй” гэж ангилагдсан байна.
  • Нэгдүгээр сард 1 их наяд  197 тэрбум төгрөгийн зээл олгосны 85 хувь нь бэлэн мөнгөөр олгогдсон бөгөөд зээлийн хүү төгрөгт дунджаар 19 хувь, ам.долларт 10.8 хувь байгаа аж.
  • Нэгдүгээр сард 497 хэрэглэгч 34.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авчээ. Ипотекийн зээлд н Ипотекийн зээлийг нийт 93174 иргэнд олгосон бгөөд үлдэгдэл нь 4.3 их наяд төгрөг байгаа аж. Ипотекийн зээл чанарын хувьд харьцангуй сайн, 1.1 хувь нь “чанаргүй”, 2.2 нь “хугацаа хэтэрсэн” зээл эзэлж байна.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.