Цэр ховхлох эм, аспириныг хүүхдэд өгч болохгүй

Өвөл шувтарч урин дулаан болж байгаа хэдий ч бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлт буурахгүй байна. Агаарын бохирдолоос үүдсэн амьсгалын замын өвчинөөр сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд өртөх болсон. Ялангуяа 0-28 хоногтой нярай болон 1-5 хүртэлх насны хүүхдүүд аливаа өвчинд их эмзэг байдаг.

Эцэг эхчүүд хүүхдээ хамрын ханиад хүрэх, бага зэрэг халуурах үед гэрээр эмчилгээ хийж байна гээд дур мэдэн цэр ховхлох эм, аспиринийг их тунгаар өгөх нь хамгийн буруу аж. Гэтэл цэр ховхлох эмийг өгснөөс хүүхдийн уушги үрэвсэлтэй болж эхэлдэг бол аспирин зэрэг эмэнд хордсон хүүхдүүд яаралтай тусламжид их ирдэг байна.Энэ эм нь хүүхдэд өгөхийг хориглосон эмийн жагсаалтанд ордог аж.  Эмэнд хордсон үед их хэмжээний ус өгч, бөөлжүүлэх нь чухал.

Анхны тусламж үзүүлсний дараа эмчид яаралтай хандах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө. Харин их халуурч байгаа тохиолдолд зааврын дагуу парацетемолыг өгөх хэрэгтэй гэнэ. Мөн халуунтай хүүхдийг зузаан хувцаслаж хөлөргөх бус нимгэн хувцаслаж хүйтэн бүлээн усанд дүрсэн алчуураар хүүхдийн бие, суга, цавь зэргийг сайн үрж арчихыг зөвлөе.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.