Ажилдаа өдөр бүр 17 км алхаж ирдэг залууд хамт олон нь сюрприз барьжээ

Америкийн Арканзас мужийн иргэн, 21 настай Трентон Льюис бол ганц бие эцэг. Тэрбээр нэг ойтой охиноо ганцаараа өсгөж байгаа нэгэн юм. Энэ залуу долоон сарын турш өдөр бүр ажилдаа явахдаа 18 км замыг явган туулжээ.

Трентон амьдрал хэцүү байна гэж гомдоллож ч байсангүй, бас сайхан байна гэж бахархаж ч байсангүй. Түүний цорын ганц зорилго бол өөрийгөө болон охиноо тэжээх мөнгө олох явдал байлаа. Трентон хамт олноосоо ямар нөхцөлд амьдардгаа нуудаг байв.

Тэрбээр өглөө бүр үүрийн 04 цагт босож, ажил руугаа алхдаг байжээ. Трентон өөрөөс нь өөр хэн ч охиныг нь халамжилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байв. Тийм болохоор тээврийн хэрэгсэлгүй ч ажил руугаа байнга алхаж, охиноо тэжээх мөнгө олж байжээ.

Харин саяхан Трентон энэ хорвоо дээр сайн хүмүүс муугаасаа олон байдгийг мэджээ. Ажлын хамт олон нь түүнд гайхалтай бэлэг барьсан нь машин байлаа.

Түүнийг машинтай болоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол хамт ажилладаг Патрисия Брайант хэмээх бүсгүй. Ажлынхан нь энэ бүсгүйг хоорондоо “Пэт ээж” хэмээх авгайлна. Бүсгүй Трентоны аж байдлыг мэдмэгцээ түүнд бэлэг барихаар шийдэж, хамт олноо хөдөлгөжээ.

“Тэр яг л ээж шиг минь хүн. Анх намайг ажилдаа алхаж ирдгийг мэдээд маш их уурлаж билээ” хэмээн Трентон ярьсан байна.

Патрисия ажлынхантайгаа нийлж мөнгө цуглуулаад Трентонд машин авч өгчээ. Тэр ч бүү хэл машины худалдаачин хүртэл энэ залуугийн тухай сонсоод өөрийн биеэр Трентонтой уулзахыг гуйжээ.

Ингээд бүх зүйл бэлэн болмогц ажилтнууд холбооны хурлаа зохион байгуулж, бүгдийг нь урьсан байна. Энэ үеэр Патрисиягийн нөхөр Кеннет Брайант халааснаасаа түлхүүр гарган ирж, Трентонд бэлэг болгон барьжээ.

Эхэндээ Трентонд юу болоод байгааг ойлгохгүй, сэтгэл нь маш их хөдөлсөн ч хамт олондоо чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Би үүнийг хэзээ ч мартахгүй” хэмээн хэлжээ.

Автомашиныхаа түлхүүрийг гардаж авсан Трентон хамгийн түрүүнд юу хийсэн бэ гэж үү? Тэр охиноо аваад, хамтдаа хотоор зугаалсан гэнэ.

6 thoughts on “Ажилдаа өдөр бүр 17 км алхаж ирдэг залууд хамт олон нь сюрприз барьжээ

  1. Irgen 2018-02-21 16:02 at 16:02

    Saihan medee bna.

    Хариулах
  2. irgen, 2018-02-21 16:07 at 16:07

    jinhen amdrahiin toloo yavj baigaa hyn iim saihan baih umaa, shudarga tevcheertei

    Хариулах
  3. zochin 2018-02-21 17:12 at 17:12

    Nydee olson saixan beleg bainaa Etseg oxin 2 t zoriulsan gaixamshigtai yil yavdal boljee Ajil xiivel am tosdonoo gej

    Хариулах
  4. mgl 2018-02-21 22:22 at 22:22

    sanaa zuw bol zaya zuw gej ene dee, saikhan hamt olon bna,

    Хариулах
  5. УИХ-ЫН ГИШҮҮДЭД 2018-02-22 07:58 at 07:58

    ХУРАЛДАА СУУДАГГҮЙ, УГААСАА ХОЦОРДОГ ГИШҮҮДЭД НЭГ АНГИЙНХАН НЬ МАШИН АВЧ ӨГМӨӨР ЮМ БАЙНА ДАА. БАС АНГИЙНХАА ЗАРИМ ГИШҮҮДЭД БООВ, БОХЬ, БАНДААШ БЭЛЭГЭНД НЬ БООЖ ӨГЧҮҮЛ БАС ИХ БАЯРЛАНА ДАА

    Хариулах
  6. Tng tng 2019-08-29 22:39 at 22:39

    Сайхан эeрэг мэдээ байна.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн