Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас иргэдийнх нь боловсролын түвшин хамгийн өндөр 10 улсын жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтад насанд хүрсэн буюу 25-64 насны хүмүүс дотроо хоёр жил, дөрвөн жилийн дээд боловсролтой, эсвэл мэргэжлийн ямар нэгэн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн хувийг гаргаж, хамгийн өндрийг нь жагсаасан байна.

Жагсаалтыг Канад улс тэргүүлсэн байна. Түүний дараа Япон орж, гуравдугаар байрт Израиль багтжээ. Харин дөрөвдүгээр байрыг Өмнөд Солонгос эзэлсэн бол Европын хамгийн боловсролтой орноор Их Британи тодорч, тавдугаарт орсон аж.

Тэгвэл зургаа, долдугаар байрыг АНУ, Австрали хуваан авсан бол тэдгээрийн дараа Финлянд, Норвеги, Люксембург оржээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн