Galaxy S9-ийн камер, аниможи байна

2018-02-19 15:421min0
9988

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс өөрийн Galaxy S9 загварын ухаалаг гар утасаа ирэх ням гаригт (2018.02.25) танилцуулна. Шинэ загварын бүтээгдэхүүнийг Испанийн  Барселонд жил бүр зохион байгуулдаг  Mobile World Congress арга хэмжээний үеэр үзүүлэх юм.

 Тус компани  өнгөрсөн долоо хоногт шинэ гар утасныхаа онцлог давуу тал, онцлогийг нь  харуулсан хоёр богино хэмжээний сурталчилгааг дэлгэсэн.  Эндээс харвал Galaxy S9-ийн гол давуу тал нь хүчтэй камер, мөн хөдөлгөөнтэй эможи буюу аниможи байх бололтой. Түүний гол өрсөлдөгч Apple компани өнгөрсөн онд iPhone X загвараа зах зээлд гаргасан. Уг бүтээгдэхүүний онцлог давуу талууд нь мөн л сайн камер, хөдөлгөөнт эможи байсан юм.

https://youtu.be/GFNwvbgJUlE

https://youtu.be/GthDneoSuSI

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй