Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг томилжээ.  Ерөнхийлөгч О.Орхоны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг. Энэ дагуу Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон 2015-2017 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

Монголын банкны холбооны дүрмийн дагуу дараагийн ерөнхийлөгчийг сонгох хурлыг зохион байгуулж, санал хурааснаар Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг томилогдож, Монголын банкны холбоог хоёр жил удирдахаар болжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн