Өмнөд Солонгосын цагдаагийн газрынхан Хойд Солонгосын Улсын аюулгүй байдлын хамгааллын яаманд 130 орчим тонн цагаан будаа илгээсэн эмэгтэйг баривчиллаа. Цагаан будааны нийт өртөг нь 105 сая вон болжээ. Прокурорын газрын мэдээлж буйгаар энэ эмэгтэй Хятад дахь зуучлагчаараа дамжуулан БНАСАУ руу хоёр ч удаа цагаан будаа нийлүүлсэн гэнэ. Харин ээлжит нийлүүлэлтийнхээ үеэр баригджээ.

Тэрбээр Хойд Солонгосын бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд хятадад зуучлагчдаа 80 сая вон шилжүүлсэн аж. Эмэгтэй баригдахаасаа өмнө байшин болон хувийн эд зүйлсээ заржээ. Түүний хувьд 2011 онд БНАСАУ-аас оргож ирсэн бөгөөд хүүтэйгээ уулзахын тулд Хойд Солонгостоо буцахыг хүсчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн