Төрийн албанд хууль бусаар томилогдсон 33 албан тушаалтныг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу ажлаас нь чөлөөлжээ. Тус зөвлөлөөс төрийн захиргааны төв байгууллагууд яам, агентлаг, орон нутагт шат дараатай ажиллаж, төрийн албаны стандарт, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж байгаа бөгөөд шалгалтаар дээрх зөрчлийг илрүүлсэн байна.

Тодруулбал, Төрийн албанд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, мэдлэг чадвараа зохих ёсоор үнэлүүлсэн иргэд томилогдох эрх зүйн зохицуулалттай байдаг ч шалгалт өгөөгүй иргэдийг албан тушаал түр орлон гүйцэтгэгчээр, мөн хөдөлмөрийн гэрээгээр томилсон зөрчил дутагдлууд гарсан байна.

Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, ажлын байрны шаардлага, ёс зүйн шалгуурыг хангаж байгаа албан хаагч төрийн албанд ажиллах ёстой гэсэн шаардлагыг Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа. Цаашид дээрх зарчмыг баримтлан томилгоог хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгах ажлыг хэрэгжүүлэх аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн