Баярын өдөр 122 хүүхдийн ходоод гэдэс хямарчээ

Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд 24:00 цагаар бэлэн байдалд ажилласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Цагаан сар”-ын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж, дэмжлэгт хяналт хийх ажлыг зохион байгуулж байгаа.

Шинийн 3-ны өдөр ЭМЯ-ны Төрийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг, эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Н.Болормаа, нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Нинжбадгар нар нь ЭХЭМҮТ тусламж үйлчилгээний байдалтай танилцав.

Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 122 хүүхэд үйлчлүүлсний ихэнх нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал, амьсгалын замын хямрал гэсэн оноштойгоор хандсан. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 4 хүүхдийн эмч, 4 резидент эмч, 4 сувилагч баярын өдрүүдээр жижүүрлэжээ. Мөн 2 хүүхдийн эмчийг нэмэлтээр жижүүрт гаргасан.

Нярайн эрчимт эмчилгээний тасагт нийт 17 эмчлүүлж байгаагаас дутуу төрж эрчимт эмчилгээнд орсон нярай ихэнх хувийг эзэлж байна. Амьсгалын аппаратад орсон 7 нярай, мэс засалд орсон-5 нярай, мэс засал төлөвлөгдөж буй-1 нярай, төрөлтийн явцад мөр мултарч боолт хийлгэсэн нярай-1, нярайн халдвар оношоор  3 нярай эмчлэгдэж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн