Британийн Плимут хотын иргэн Бен Кумбс дэлхийн хамгийн хойд, өмнөд хэсгийн паабын шар айргийг амталж үзэхээр 37 мянга орчим км замыг туулжээ. Энэ талаар BBC News агентлаг мэдээлсэн байна.

Тэрбээр ийм аялал хийх санаагаа дуртай ундаагаа ууж байхдаа олжээ. Түүний “Pub2Pub” нэртэй аялал Арктикийн Шпицберген арлаас эхэлж, Өмнөд Америкийн Галт газраар дуусгавар болсон байна. Тэрбээр энэ замыг TVR Chimaera автомашинаараа туулжээ. Тэрбээр хаанаас хаашаа чиглэж байгаа тухайгаа “Facebook”-ээрээ мэдээлж байжээ.

Аяллын хамгийн өмнөд цэг нь Галт газар олтригт байдаг Чилийн Пуэрто-Уильямс хотын пааб болж таарчээ. Ийшээ хүрэхийн тулд Кумбс Европоор дамжиж, Британийн Саутхэмптонд хүрчээ. Эндээсээ түүний автомашиныг Нью-Йорк руу хүргэсэн байна. Үүнээс дараа аялагч эр Калифорни хүрч, Мексикийг туулаад Латин Америкаар дамжжээ. Британи эрд хамгийн өмнөд цэгийн пааб таалагдаагүй гэнэ. Түүний хэлснээр бүх цэс нь хямдхан, чанар муутай шар айргаар дүүрэн бөгөөд тавилгууд нь хуванцраар хийгдсэн байсан гэжээ.

By updown

One thought on “Британи эр шар айрагны төлөө ертөнцийн талыг туулжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн