Оросын сөрөг хүчний улс төрч, блогчин Алексей Навальныйн ирэх онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаад байгаа билээ. Тэгвэл үл таних нэгэн иргэн түүний нүүр лүү эмнэлгийн ариутгагч бодис цацсан хэрэг өчигдөр (2017.03.20) гарчээ.

Тухайн үед Навальный Барнаулд өөрийн Авлигатай Тэмцэх Сангийн салбарыг нээхээр ирээд байсан юм байна. Тэрбээр энэ явдлыг эрх баригчдын явуулага гэж үзэж байгаагаа нуугаагүй бөгөөд хорт бодис нүүр лүү цацлаа гэж их айснаа блогтоо нийтэлжээ. Үүнээс өмнө түүнийг Новосибирск хотод цуглаанд оролцож байхад үл таних хүмүүс түүхий өндөг шидэж байсан билээ. Одоогоор энэ хэргийг цагдаа нар шалгаж байгаа юм байна. Дашрамд дурдахад, дээрх бодис нь арилахдаа маш удаан гэнэ.

 

By updown

One thought on “Оросын улс Алексей Навальныйнг ногоон нүүртэй болгожээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн