Гүрж улс Украины Одесс мужийн амбан захирагч асан Михаил Саакашвилиг шилжүүлэх хүсэлтийг Польшид гаргажээ. Энэ талаар Гүржийн Хууль зүйн сайд Теа Цулукиани мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Гүрж улс Саакашвилиг шилжүүлэх өгөх тухай Украинд тавьсан хүсэлтээ цуцлаагүй, цуцлах ч үгүй гэнэ. Өнгөрсөн жил Саакашвили Польшид байсан бөгөөд Гүржийн прокурорын газар түүнийг Варшаваас шилжүүлж өгөх шаардлага тавьсан байна.

“Өөрөөр хэлбэл шилжүүлэх тухай хүсэлт Польшид шилжсэн. Тэнд ч мөн ийм дүрэм үйлчилдэг. Мэдээж бид Польшоос өнөөдөр, эсвэл маргааш шилжүүлж өг гэж шаардахгүй” гэж Цулукиани мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр “Саакашвили Польшид байгаа” хэмээн баталжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн