Голландын шорт трекийн тамирчин Шинки Кнегтийг Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй Олимпийн наадмын шагнал гардуулах ёслолын үеэр зүй зохисгүй үйлдэл гаргасан гэж буруутгажээ.

1500 метрийн зайд шорт трекээр мөнгөн медаль хүртсэн тамирчин эр гартаа зөөлөн тоглоом барьж байхдаа дунд хуруугаа гаргасан байна. Өмнөд Солонгосын иргэд үүнийг Олимпийн аварга болсон тамирчин Ли Хе Жуныг нь хүндэтгээгүй үйлдэл гэж үзжээ.

Голланд эрийн өөрийнх нь мэдэгдсэнээр тэрбээр дунд хуруугаа гаргаагүй, зураг дээр эвгүй гарсан байна гэжээ. Тэгвэл Өмнөд Солонгосын хөгжөөн дэмжигчид Кнегтийн хэлсэн үгэнд итгэхгүй байна. Учир нь тэрбээр ийм дуулианыг нэг бус удаа гаргаж байсан түүхтэй гэнэ.

Шинки Кнегт 2014 онд өөрөөс нь түрүүлсэн Оросын тамирчин Виктор Анд хоёр дунд хуруугаа гаргасан. Үүний улмаас хасагдаж, Европын АШТ-д хүрэл медаль хүртэх эрхгүй болсон юм.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн