ОУОХ АНУ-ын эмэгтэй хоккейчдийг дуулгаа солихыг шаардав

Олон улсын Олимпийн хороо АНУ-ын үндэсний хоккейн эмэгтэй шигшээ багийн тамирчид болох Николь Хенсли, Алекс Ригсби нарын дуулган дээрх Эрх чөлөөний хөшөөний зураг Олимпийн дүрмийг зөрчиж байна гэж үзээд солихыг шаарджээ. Олимпийн дүрмээр бол наадмыг улс төрийн суртал ухуулгын талбар болгон ашиглахыг хориглодог юм.

АНУ-ын хоккейн холбоо Олон улсын Олимпийн хороотой үүссэн асуудлыг шийдвэрлэх боломжийг талаар хэлэлцэж байна.

Өчигдөр АНУ-ын эмэгтэй хоккейчид Пёнчаны наадамд ээлжит тоглолтоо хийхээр болсон билээ. Тэдний өрсөлдөгчид нь Оросын шигшээ багийн охид байх аж.

  • WordPress
  • Facebook

1 сэтгэгдэл

  1. Америк тамирчидын допингийн шинжилгээг яг үнэнээр нь дэлхий нийтэд мэдээллэх хэрэгтэй. Бүгдээс нь гарна гэдэгт 100 хувь итгэж бна. Өвөл зуны спорт хамаагүй. Хүчээр даруулдаг юм шиг бгаа юм

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.