Америкийн спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн экс эмч Ларри Нассар олон жил хоригдох ял сонссон. Түүнийг Мичиган мужаас Аризонагийн Тусон дахь тав тухтай, хувийн шорон руу илгээжээ.

Түүнийг тансаг зэрэглэлийн шоронд илгээх нислэг энэ сарын 9-нд болсон байна. Гав зүүсэн Нассарыг томоохон компани, хөрөнгө чинээлэг бизнесмэнүүдийг хөлсөлдөг хувийн онгоцоор авч явжээ. Харин гэмт хэрэгтнийг яагаад ийм тансаг зэрэглэлийн онгоцоор зөөснийг АНУ-ын хорихуудын холбооны газрыхан тайлбарлаж чадахгүй байна.

Түүнчлэн Мичиганы Уэйн тойрогт энэ сарын 9-нд цас ихээр орж, хүйтэн байсан ч Ларри Нассарт машинаас онгоцонд суух хүртэл дулаан хувцас өмсүүлээгүй байжээ.

АНУ-ын спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн эмч асан Ларри Нассарыг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 40-125 жил хорих ял оноосон юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com