Сирийн сэргээн босголтод хятадууд голлох үүрэгтэй оролцоно

Бээжин Сири улсын дайны дараах хөгжил, сэргээн босгох ажилд нь идэвхтэй үүрэг гүйцэтгэх бодолтой байна. Энэ талаар Сири дэх Хятадын Элчин сайд Ци Цяньзинь даваа гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг дамжуулжээ. “Одоо Сирийн хөгжил, сэргээн босголтод бүхий л хүчээ дайчлах цаг болсон гэж би үзэж байна. Миний бодлоор Хятад улс энэ үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж, Сирийн ард түмэн, хууль ёсны Засгийн газарт нь илүү их тус хүргэх болно” хэмээжээ. Энэхүү мэдэгдлийг тэрбээр Дамаск дахь Аль-Мувасат эмнэлэгт айлчлах үеэрээ хийжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Бээжин, Дамаск Сирид 16 сая ам.долларын буцалтгүй тусламж өгөх хоёр гэрээ байгуулсан билээ. Талууд цуврал хэлэлээр хийж, нефть, хий, усны нөөц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болсон байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын тусламжийн хүрээнд Аль-Мувасат эмнэлгийг барьж өгчээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн