“Гэрээ цоожлоод айлд битүүлнэ гээд явах нь хамгийн буруу”

Монгол түмэн сар шинийн баяртайгаа золгоход хоёр хоног үлдлээ. Энэ сарын 15-нд битүүн тохиож байна. “Битүүлэх” гэдэг нь “билгийн улирлын 12-р сарын битүүний оройн цаг, өнгөрөх жилийг үдэж, маргаашийн цагаан сарын шинийн нэгнийг угтах ёс гүйцэтгэх” гэсэн утгатай. Энэ өдөр нохой зодож, хэрүүл тэмцэл хийх, хир буртагтай байх, айл хэсэх, уурлах, архи уух, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Харин айлд хонох шаардлагатай болбол өрхөө тэгшилж, гэр бүлийн гишүүдийн тоогоор цөгцөө зулын тосоор дүүргэдэг байна.

Битүүний 23:45-т хулгана цаг гардаг. Энэ үед ам цагаан хулганыг морилон орж ирдэг бөгөөд гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч цангаж гуриатдаггүй. Үүнийг мэдэхгүй сүүлийн үед залуус аавындаа очиж бууз иднэ, айлд битүүлнэ гэдэг нь хамгийн буруу аж.

Битүүлэгийн  дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг уламжлалтай. Гэрийн эзэгтэй унтахын өмнө долоон бурхан одонд сацал өргөж хүслээ шивнэх учиртай. Цагаан сараа зөв ёс жудагтай гаргаж чадвал тухайн жилдээ юу санасан есөн хүсэл нь биелдэг байна.

3 thoughts on ““Гэрээ цоожлоод айлд битүүлнэ гээд явах нь хамгийн буруу”

  1. Зочин 2018-02-13 13:15 at 13:15

    Шарын шашныхан шал худлаа ярьсаар л байдаг. Лхам бурхан гэж хэн бэ. Тэр бурхан нь сайн жудагтай байсан бол ТҮВД, Тангадууд сайн явах нь яасан юм бэ_ Худлаа ярьдагаа болиоч. Монголчуудыг шашин, нам 2 ална шүү

    Хариулах
  2. Өөдрөг 2018-02-13 22:48 at 22:48

    Лхам бурхныг санта шиг дүр болгочихвол их зүгээр юм шиг байгаа юм. Санта цаа бугаа унаад айл болгоноор ордог. Лхам бурхан бас хүлгээ унаад айл болгоноор ордог. Мөн шинэжил шиг цагаан сараар бас чимэглэл асааж зүүвэл. дугуй цагаан гэрэл айлууд болон гадуур зүүвэл баярын уур амьсгал сайхан оруулна.

    Хариулах
  3. Нэргүй 2018-02-14 09:16 at 09:16

    өөдөрөгт эрлийз хүмүүс эрлийз л юм сэтгэх юмдаа.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн