Хятадад дэлхийн анхны нов ногоон хот байгуулна

Хятадад дэлхийн анхны “ойн хот” барих гэж байна. Энд бүх барилга нь ургамал, модоор хучигдсан байх ажээ. Энэ нь дэлхийн дулаарал, агаарын бохирдолтой тэмцэх нэг арга гэж “Daily Mail”-д бичжээ.

“Лючоу хэмээх ойн хот” Хятадын өмнөд хэсгийн Гуанси хэмээх уулархаг бүсийн Люцян голын дагаа 175 га газрыг хамран баригдана. Энэ хотын баригдаж дуусмагцаа 30 мянга орчим хүн хүлээн авах юм байна.

Оффис, байр, зочид буудал, эмнэлэг, сургууль гээд бүгд 40 мянган мод, олон төрлөөс бүрдсэн нэг сая ургамлаар бүрэн бүрхэгдэнэ.

Эдгээр мод, ургамал нь жилд 10 мянга орчим тонн СО2, 57 тонн бохирдуулагч бодисыг шингээж, 900 орчим тонн хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай. Жилийн дараа төмөр замын шугам, цахилгаан автомашины шугам татахаар төлөвлөжээ.

Энд хүмүүс оршин суух байр сууцнаас гадна худалдааны, соёл амралтын төвүүд нээгдэж, хоёр дунд сургууль, нэг эмнэлэг барих юм байна.

Барилгын ажил 2020 онд эхэлнэ.

4 thoughts on “Хятадад дэлхийн анхны нов ногоон хот байгуулна

  1. зочин 2018-02-13 13:25 at 13:25

    хятадууд дандаа нэг “тэнэг” юм хийхийн, соёлын хувьсгал гээчийнхээ үед болжмороо устгасан, дараа нь айл бүр ган хайлуулах зуух хийсэн г.м. одоо наад цонх тагтан дээр байгаа мод ургамал чинь хорхой шавьж ялаа шумуул харшил ханиалга найтаалганы эх үүсвэр болоод дараа нь бас устгах байхдаа

    Хариулах
    1. zochin 2018-02-13 22:57 at 22:57

      harin ch zov shiidver bn hytad hun amtai aguu guren ene ch yuhen bihavdee urd zugees ekolog asuudaliig ingej ingej shoidvel delhiid h heregtei horsh hytad ulsad ekolog buteen biguulaltan d n Amjilt huse

      Хариулах
  2. Зочин 2018-02-13 13:48 at 13:48

    Хийх юмаа олж ядах юм.

    Хариулах
  3. м 2018-02-13 14:00 at 14:00

    Байгал орчиноо одооноос ингэж хайрлаж байх нь дэлхийн хүмүүний үүрэг …

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн