Олимпод оролцож буй тамирчин амьтны амь аварчээ. Ийм нэгэн үйлдлийг Канадын уран гулгагч Меган Дюамель хийснийг “New York Post” сонинд дамжуулжээ.

Олимпийн хоёр удаагийн аварга энэ бүсгүй Өмнөд Солонгосын нэгэн фермээс хоолонд нийлүүлэхээр зэхэж байсан хав нохойг аварчээ. Уран гулгагч бүсгүй түүнчлэн Пёнчаны Олимпод оролцож буй тамирчдаа өөрийнх нь жишээг дагаж, Өмнөд Солонгосоос хоолонд хэрэглэхээр зэхэж байсан нохдыг гэртээ авч харихыг уриалсан байна. 32 настай тамирчин “Инстаграм”-даа тэрхүү аварсан хавтайгаа хамт авахуулсан зургаа тавьжээ. Тэрбээр шинэ нохойндоо Му-Тае гэдэг нэр өгсөн гэнэ.

Гэхдээ Меган Канад дахь гэртээ нохойгоо авч явж чадахгүй болсон байна. Хэдий тийм боловч тэрбээр аварсан нохойгоо өөр хүнд өгөхөөр шийджээ.

By updown

One thought on “Олимпийн аварга бүсгүй идшинд хэрэглэх гэж байсан нохойг аварчээ”
  1. авч явж чадахгүй байж худлаа ингэж сенсацилхаа болиосой тэнд нь үлдээвэл тэгээд л хоолонд ш дээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн