Шатахууны импортын үнэ дахин өслөө

Манай улс ОХУ-аас импортолж буй шатахууны үнийн өсөлтийг хазаарлаж дийлэхгүйд хүрлээ. Өнгөрсөн оны долдугаар сараас хойш өссөн  Роснефть компанийн Монгол Улсад экспортлох хилийн үнэ энэ сард дахин нэмэгдэж

80 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 666 ам.доллар

-92 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 696 ам.доллар

-95 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 746 ам.доллар

-Дизель түлш 45 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 677 ам.доллар болжээ. Ингэснээр  дотоодын зах зээлийн шатахууны үнэд нөлөөлж, үнэ цаашид өсөх төлөвтэй байна.

Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сард нөцхөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан 2018.01.24-ны өдөр хуралдаж 26 дугаар тогтоолоор 80, 92 автобензиний онцгой албан татварыг 0 болгон, Дизель түлш, 95 болон түүнээс дээш октантай автобензиний үнийг  чөлөөлөх шийдвэрийг тус тус гаргасан юм.

 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.