Сошиалд “од” болсон Осоржамааг монголд танихгүй хүн байхгүй. Хэсэгтээ нам гүм болсон тэрбээр кинонд тоглож амжсан гэнэ. Саяхан нээлтээ хийсэн “Ub Squad” нэртэй УСК-д тэрээр дүр бүтээсэн  аж. Өдөр бүр дуулиантай, дуутай шуутай байдаг Осоржамаа гэнэт чимээгүй болчихсонд олон нийтийн  зарим нь түүнийг  утсаа алдсан, бусдад зодуулснаасаа болж LIVE хийхээ больсон, “Нарантуул” захын мангасын аманд хог зарж суусан, “Хархорин” захын урд ядруухан байна лээ гэх зэргээр өөр өөрсдийнхөөрөө таамаг дэвшүүлж байсан.

“Өргөө” кино театрын урд шорлог зардаг гэдгээр нь хүмүүс Осоржамааг мэдэх ч өвлийн цагт энэ ажлаа орхидог  гэнэ. Тэрбээр саяхан фэйсбүүкээрээ дамжуулан  “Би “Хархорин” зах дээр хогийн бараа зарж байгаа. Хогийн пункерээс түүсэн зүйлийг хэлдэг юм. Хүмүүс намайг хог ухаж байгааг харсан л байх. Гэхдээ тэнд хэрэгтэй юм байдаг. Зарим зүйл 500, 1000 төгрөгийн үнэ хүрнэ. Би ямар аав ээжийнхээ мөнгөөр туйлж байгаа биш, өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах гэж зүтгэж яваа хүн шүү дээ” гэжээ. Ямартай ч “од” залуу маань бусдаас хоолны мөнгө гуйлгүй нам гүмхэн хааяа нэг LIVE хийсэн шигээ бор өдрүүдийг болгож яваа бололтой.

 

By updown

One thought on ““Хог түүж амьдралаа залгуулж яваагаа бусдаас нуусангүй””

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн