Зөвхөн Америкийн Ерөнхийлөгчийн хийж болох 12 зүйл

АНУ-ын Ерөнхийлөгч бол улс орныхоо болон дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах чухал асуудлыг шийдвэрлэдэг хариуцлагатай, хамгийн нөлөө бүхий хүн юм. Үүнийхээ хажуугаар бусдад байхгүй олон эрх дархтай. Тиймээс ч Ерөнхийлөгчид дахин сонгогдохыг хүсдэг биз ээ. Тэгвэл Америкийн төрийн тэргүүн онцгой ямар эрх ямбатай вэ?

1.Дэлхийн хамгийн анхны хоёр давхар онгоц

АНУ-ын Ерөнхийлөгч одоо Boeing 747-200B буюу дэлхийн хамгийн анхны хоёр давхар онгоц, Boeing C-32 буюу 70-аас дээш метр урттай эхнийхийг нисэх буудал хүлээн авах үед сонгох онгоц, VC-25A  буюу мэс заслын тасагтай онгоц гээд гурван ч онгоц хэрэглэдэг. Ерөнхийлөгчийн онгоц нь пуужингийн цохилтоос хамгаалагдсан байх бөгөөд хоногийн 24 цагийн турш стратегийн хүчтэй холбоотой байх ёстой.

2.Өглөөгүүр гольф тоглох эрхтэй

Дональд Трампын ажлын өдөр Вашингтонд хувийн гольф клубтээ дуртай тоглоомоо тоглосноор эхэлдэг. Ерөнхийлөгч дуртай тоглоомоо тоглонгоо төрийн чухал хэлэлцээрийг явуулах нь цөөнгүй.

3.Ерөнхийлөгчийн цусыг хадгалдаг лимузин

Шинэ Ерөнхийлөгчийн хөлөглөдөг лимузин нь “Cadillac” брэндийнх бөгөөд “гайхамшиг” хэмээх код нэртэй. Энэ машиныг маш нууц байдалд үйлдвэрлэж, олон тоннын хуяг дуулгыг даах зорилгоор ачааны машин баазад угсарсан. Тиймээс өөрөө ганцаараа хаалгыг нь онгойлгоход ч хэцүү. Автомашинд мөн тусгай төхөөрөмж суурилуулж, түүнд нь Ерөнхийлөгчийн цусны бүлэгт таарах цус хадгалдаг. Энэ машинд АНУ-ын төсвөөс 1,5 сая доллар гаргажээ.

4.Хүсвэл хэдэн ч удаа улаан товчлуур дарах боломжтой

Ерөнхийлөгчийн ширээн дээр улаан товчлуур нь цөмийн пуужин хөөргөхөд зориулагдсан байдаг. Харин Дональд Трамп үүгээрээ кола авчир гэсэн дохио болгодог.

5.Байрны мөнгө төлдөггүй

Ерөнхийлөгч байр, халаалт, тогны мөнгө төлдөггүй. Гэр бүлийн гишүүд бие дааж хувийн худалдан авалтаа төлдөг.

6.Гоо бүсгүйн тэмцээнийг үзүүлэх сувгийн хувьцааг авах эрхтэй

Америкийн тэрбумтан “Ертөнцийн мисс” тэмцээнийг зохион байгуулдаг “Miss Universe Organization” компаниа зарсан. Харин хэдий хэмжээний гэрээ хийгдсэн нь тодорхочгүй ч Трамп Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад түүний бизнес 25 сая доллараар үнэлэгдэж байсан гэсэн баримт бий. Гоо бүсгүйн тэмцээнийг дэлхийн 190 оронд шууд дамжуулдаг. Харин Дональд Трампын хэлсэн үгнээс болж NBC суваг тэмцээнийг үзүүлэхээсээ татгалзжээ. Ингээд шууд дамжуулалтыг сэргээхийн тулд Трамп сувгийн хамтран эзэмшигчийн хувийг худалдан аваад л үзүүлэхийг шаарджээ.

  1. 7.Жолооны эрхээс татгалзах эрхтэй

Нууц албаны тогтоосон аюулгүйн дүрмээр бол Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүд машин бари хориотой. Энэ хориг нь зөвхөн одоогийн Ерөнхийлөгчид төдийгүй өмнөх Ерөнхийлөгчдөд ч үйлчилдэг. “Та юу хийж чадахгүйгээсээ болоод хамгийн их гунигладаг вэ?” гэсэн асуултад Билл Клинтон “Машин барих” хэмээн хариулсан байдаг. Тиймээс ч тэр гольф тоглох үедээ гольфын жижиг машинаар явах боломжийг огт алддаггүй. Жолоо барихын тулд Нууц албаны хамгаалалтаас татгалзана гэсэн үг юм.

8.Өндөр тэтгэвэрт авах эрхтэй

АНУ-ын төрийн тэргүүнүүд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгасны дараа жилийн 205 мянган доллар, тэргүүн хатагтай 20 мянган долларын тэтгэврийг улсаас тогтоолгодог. Тэтгэврийн хэмжээ нь сайдын цалингийн хэмжээнд байдаг. Өмнөх Ерөнхийлөгчид нь төрөөс тэтгүүлж амьдардаг бөгөөд тэдний оффисын төлбөр, утасны зардал, аялал, бүх насны хамгаалалт, байр сууц зэргийг төлдөг. Заримдаа зардал нь сая гаруй доллар болдог.

9.Цалингаасаа татгалзах эрхтэй

АНУ-ын Ерөнхийлөгчийн цалин жилийн 400 мянган доллар байдаг. Гэтэл зөвхөн хувийн зарлагадаа л мөнгө үрнэ. Гэхдээ Дональд Трамп цалингаас татгалзаж, 1 долларын цалин авдаг болсон. Үүнийг АНУ-ын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрдөг байна.

10.Нууц албаны 4000 ажилтны найдвартай хамгаалалтад байдаг

Ерөнхийлөгчийн гэр бүл тангараг өргөх ёслолын ажиллагааны дараа Цагаан ордонд нүүж ирдэг. Уг нь заавал нүүж ирэх шаардлагагүй ч энд ирэхийн давуу тал гэж бий. Нэгдүгээрт, ордонг Нууц алба хамгаалдаг бөгөөд түүнд нь 4000 гаруй хүн ажилладаг. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн гэр бүлийг тав тухтай амьдрах нөхцөлөөр хангахад зориулагдаж 100 гаруй хүн ажилладаг. Үүнд туслахууд, зөвлөхүүд, цэцэгчид, тогооч нар, хаалгач зэрэг ордог.

11.Бүтэн өдөржин зурагт үзэж болно

Ажлын өдөр эхэлсэн цагаас эхлэн зурагт үзэж болно. Ингээд Зууван танхимд сайд нар, конгрессийн гишүүдтэй чухал уулзалт хийх үеэр ч үргэлжилж, 18:00 цагт Ерөнхийлөгчийн ажлын цаг дуусах үед зурагтаа унтраана. Өглөөний ихэнх цагаар Fox News сувгийг үздэг байна.

12.Цагаан ордны дотоод заслыг өөрчлөх эрхтэй

Хувьдаа ашиглах зориулалттай, албаны уулзалтын бус өрөөнүүдийн дотоод заслыг хүссэнээрээ өөрчилж болно. Ийм өрөөнүүд 2, 3 дугаар давхруудад бий. Тэргүүн хатагтай, Ерөнхийлөгч түүнчлэн ямар зураг, баримал ордныг чимэхийг шийддэг. Дональд Трамп АНУ-ын 7 дахь Ерөнхийлөгч Эндрю Жексоны зургийг ханандаа өлгөж, хөшгөө алтлаг шар байсныг нь илүү даруухан өнгөөр сольсон.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн