Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Б.Содномгалсан хүүгийн бие сайжирч байна – updown.mn

Б.Содномгалсан хүүгийн бие сайжирч байна

Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн “онц сурлагатан” Б.Содномгалсан хүүгийн биеийн байдал сайжирч, ээж аавдаа аз жаргал авчираад байна. Өнгөрсөн жилийн зуны амралт эхлэхийн өмнө буюу тавдугаар сарын 23-нд сургуульдаа явах гэж байгаад цемент зуурагч машинд мөргүүлснээс хойш ГССҮТ, ЭХЭМҮТ, Өвөр Монголын эмнэлгүүдээр явсан боловч  “эдгэрэх боломжгүй” гэсэн хариу авсан юм. Харин Өвөр Монголын Сүмэнзул гэх энергиэр хүнд өвчин эмчилдэг хүн хүүг 21 хоногийн дотор эмчилж, хөл дээр нь босгожээ.

Энэ тухай  Б.Содномгалсангийн ээж хэлсэн. Хүү одоо хөл дээрээ боссон, цовоо цолгиунаар инээн, үсэрч дэвхцэн, жаахан охин дүүтэйгээ, тоглон шуугиулж байгаа боловч тархины үйл ажиллагаа нь 2-3 настай хүүхдийн түвшинд сэтгэн бодож байгаа гэнэ. Гэхдээ энэ нь бүрэн эдгэрэх боломжтой юм байна. Онц сурлагатан хүү ирэх намар хичээлдээ орохоор төлөвлөөд байгаа гэнэ.

Өнгөрсөн хугацаанд хүүгийн эмчилгээний зардалд нийт  25 сая төгрөг зарцуулжээ. Ард түмний хандиваар 16 сая төгрөг цугларсан байна. Сайхан сэтгэлт хүмүүсийн хажуугаар зовлонгоор нь жаргал хийсэн хүмүүс ч бас байсан гэнэ. Б.Содномгалсан хүүг нь сайн эмнэлэгт эмчлүүлнэ гэж амласан хоёр хүн тус бүр таван сая төгрөг аваад сураггүй болсон аж. Харин Сүмэнзул гэх хүн өдрийн 2000 юанаар хүүд эмчилгээ хийхдээ хандивын аян цуглуулсан гэнэ. Энэ хүн манай улсад ирэхээр төлөвлөсөн байгаа аж.

 

 

 

3 thoughts on “Б.Содномгалсан хүүгийн бие сайжирч байна

  1. bi 2018-01-24 09:37 at 09:37

    Ashgui dee hurdan edgeerei

    Хариулах
  2. Золоо 2018-01-24 12:35 at 12:35

    Сүмэнзул гэж хүнд хүүхдээ үзүүлэх юмсан. Холбоо барих юмсан

    Хариулах
  3. зочин 2018-01-25 10:25 at 10:25

    холбоо барих утас нь байна уу яаралтай хэрэгтэй бна

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн