“Титаник” хөлөг онгоцны сүйрэл нь дэлхий дахиныг донсолгосон томоохон үйл явдал байсан юм. Мянган мянган хүний амийг авч одсон энэ ослоос амьд үлдэгсэд ч насан туршдаа хүнд, хар дурсамжтайгаар хорвоог өнгөрүүлсэн байдаг. Зарим зорчигч нь бусдад тусалж, хөлөг онгоцон дээрээ үхэхтэйгээ эвлэрч байхад зарим нь ичгүүр сонжуургүй, увайгүй үйлдэл их хийжээ. Атлантын далайн мөсөн давалгаатай тэрхүү гайхалтай шөнө хүний мөс чанар, зориг зүрх, бас хэр хулчгар, увайгүй болохыг тодхон харуулсан юм.

“Титаник”-ийн эзэмшигч хөлөг онгоцны “Уайт Стар Лайн” компанийн тэргүүн, бизнесмэн Брюс Исмей

Баруун талынх нь “Титаник” кинонд Исмейгийн дүрийг бүтээсэн Жонатан Хайд

Исмейг хүүхдүүд, эмэгтэйчүүдээс урьтаад аврах завинд суусан гэж буруутгажээ. Тэр л хөлгийн ахмадад осол гардаг шөнө хурдаа нэмэх заавар өгсөн гэж хэвлэлүүд сэжиглэдэг. Исмейн заавраар “Титаник”-т аврах завь норм ёсоор 48 байх байхад 20-ийг хийжээ. Ослоос амьд гарсан хүмүүсийг аврах завинаас аврагчдын хөлөг онгоцонд суулгахад тр тусгай өрөө гаргахыг шаардаж, тэндээ ихэнх цагийн мансуурсан байдалтай өнгөрөөжээ. Исмейг “Титаникийн хамгийн том хулчгар” гэж нэрлэдэг.

Дэниел Бакли эмэгтэй хүн болон хувирчээ

Бакли нэлээд хэдэн эрчүүдийн хамт аврах завь руу үсэрчээ. Офицерууд тэднийг завинаас бууж, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зай тавьж өгөхийг шаардахад Дэниел уйлж, олон зорчигчийн дунд орсон байна. Ингээд удаа ч үгүй, нэг зорчигч бүсгүй алчуурыг нь булаагаад авчихлаа гэж хашхирчээ. Ихэнх үсэрсэн эрчүүдийг буулгаж, заримыг нь буудсан ч Бакли эмэгтэй хүн болон хувирч, анзаарагдалгүй үлджээ.

Аврах завинаас зүүгдсэн живж буй зорчигчдыг сэлүүрээр зоджээ

Живж буй олон мянган хүний хашхираан дунд зарим зорчигч завин дээр гарчихсан, тэнгэр бурхандаа талархаж суусан биз ээ. Уг нь 20 ширхэг аврах завинд 1178 хүн буюу нийт зорчигчдын бараг 1/3-ыг суулгах боломжтой. Гэвч ихэнх аврах завь хагас хоосон явжээ. Багийн гишүүд зорчигчдод эргэж ирнэ гэж хэлсэн боловч живж буй хүмүүс айсандаа завинаас зүүгдсээр, эмх замбараагүй явдал болжээ. Ингээд тэднийг урт сэлүүрээр зодсон байна.

Роберт Хиченс

Хиченс нь багийн гишүүн бөгөөд нэг аврах завинд хүмүүсийг дагалдан явжээ. Аврах завины зорчигчид эргэж хөлөг онгоц руу очоод, хүмүүсийг аваръя гэсэн шийдвэрийг гаргахад Хиченс эрс эсэргүүцэж, живж буй хүмүүсийг “бэлэн үхдэлүүд” гэсэн байна. Энэхүү завинд алдарт “үл живэгч” Молли Браун (доорх зураг) байсан бөгөөд тэрбээр Хиченсийг эргэж очихыг ятгасаар байлаа.

Нэг л завь живж буй хүмүүс дээр эргэж ирсэн

Аврах завь эргэж ирээд хөлөг онгоцны сэг, асар олон цогцоснуудын дундаас офицерууд хэд хэдэн хүнийг аварсан байдаг.

Мистер Картер эхнэр, хүүхдээ живж буй хөлөг онгоцонд хаяад зугтжээ

1912 онд Картер эхнэр, хүүхдүүдтэйгээ Европоор аялчихаад “Титаник”-аар буцаж явжээ. Осол болдог шөнө Картер Брюс Исмейгийн араас аврах завинд үсэрч суусан байдаг. Энэ ослын дараа Картерын гэр бүл салж, хатагтай Картер дэлхий дахинд үнэн түүхээ дэлгэжээ. Учир нь нөхөр нь живж буй хөлөгт эхнэр, хүүхдээ орхиод, өөрөө аврах завинд суусан гэнэ. Тэд аврах хөлөг онгоцны тавцан дээр дахин уулзахад ноён Картер юу ч болоогүй мэт өглөөний цайны тухай яриа өдсөн гэдэг.

Масабүми Хосоно

Сүүлчийн аврах завины нэг нь эргэх үедээ офицер нь “Хоёр хүний суудал байна” гэж хашхирахад Хосоно боломжийг алдалгүй харайжээ. Энэ завь руу нэг эр үсэрч байгааг харсан тэр дууриаж харайсан нь тэр. Хосоно Японы Тээврийн яаманд ажилладаг байсан бөгөөд Орос руу даалгавар авч явж байжээ. Буцах замдаа тэр “Титаник” хөлөгт суусан байна. Америкт тэр муу нэр хүндтэй болсон төдийгүй Япондоо буцахдаа ч аймхай хулчгараараа дуудуулж, ажилгүй хоцорчээ. Тэр ч бүү хэл Японы сурах бичгүүдэд ёс суртахуунтай хүнийг үзүүлэхдээ түүнийг дүрсэлдэг.

Амьд үлдсэн зарим нь амиа егүүтгэсэн

Вашингтоны Дожийг авлигын хэрэгт сэжиглэж, тэрбээр 1919 онд толгой руугаа бууджээ. Хенри Уильям Фрауентал осол гардаг өдөр аврах завь руу үсэрч, нэг зорчигч эмэгтэйн хавиргыг хугалсан байна. 1927 онд тэрээр 7 давхраас үсэрч, амиа хорложээ. Гуравдугаар ангиллын зорчигчдын нэг, амьд үлдсэн Нисканен гэгч ослын дараа Калифорни руу алт олохоор явжээ. Гэвч амжилт олоогүй тул байшингаа шатааж, өөрийгаа егүүтгэсэн байна.

Сэр Космо аврах завины сэлүүрчдэд хахууль өгсөн

Сэр Космо Дафф Гордон болон түүний эхнэр Люси, багийн гишүүдийн гэр бүл, хэдэн зорчигч нийлээд 12-хон хүн 40 хүн суух боломжтой аврах завинд сууж аврагджээ. Космог багийн гишүүн бүрт 5 фунт стерлингийн хахууль өгсөн гэдэг.

Зарим нь нохойгоо аварчээ

“Титаник” хөлөгт хүмүүс төдийгүй гэрийн тэжээвэр амьтад ч сууж явсан юм. Тэдгээр амьтдын олонх нь живж үхсэн. Гэхдээ нэг бээжин хав, хоёр хав амьд гарч чаджээ. Эмэгтэйчүүд жижиг нохдоо хөнжил, эсвэл пальтондоо боож, аврах завинд мэдэгдэлгүй суусан байна.

Эдвард Райан

Райан эмэгтэй хүн болон хувирч, амиа аварсан. Тэрбээр толгойгоо алчуураар боож, нүүрээ дараад офицеруудын хажуугаар зөржээ. Түүнийг алчуураас нь болоод эмэгтэй хүн гэж үзсэн байна. Райан хөлөг онгоцны тавцан дээр зогсож буй бүсгүйг шүүрэн авч, аврах завь руу үсэрчээ.

Хөлөг онгоцны зарим гишүүд хувиа хичээсэн

Зөвхөн зорчигчид төдийгүй хөлөг онгоцны багийн зарим гишүүд ч ямар нэгэн аргаар амьд үлдэх гэж тэмцэлджээ. Ritz рестораны гал тогооны ажилчин Пол Мауж л гэхэд явах гэж байсан аврах завь руу үсэрч, дараа нь багийн нэг гишүүн нь түүнийг доод тавцан руу татаж гаргах гэж аврах завинаас татсан түүх байдаг. Энэ шөнө хөлгийн галч  Хэролд Брайдын аврах хүрмийг хулгайлах гэж оролджээ.

Америкийн бизнесмэн Дикинсон Бишол аврах завь руу “санамсаргүй унасан” гэнэ

Бишол “Титаник” хөлөгт эхнэртэйгээ хуримынхаа аяллаас буцаж явжээ. Осол гардаг шөнө түүний эхнэрийг аврах завинд суулгаж байтал тэр нууцлаг байдлаар амьд гарчээ. Бизнесмэний өөрийнх нь хэлснээр тавцан дээр хэн нэгэн түүнийг түлхэж, санамсаргүй аврах завь руу унасан гэнэ.

Хамгийн түрүүнд томчууд сандралдсан гэдэг

Хөлгийн ослын дараа “The New York Times” сонинд “Уайт Стар лайн” компанийн удирдлагуудын нэг ахмад Робертсийн бичсэн нийтлэл хэвлэгджээ. Робертсийн ярьснаар өндөр албан тушаалын эрхмүүд, ялангуяа конгрессийн гишүүд, сенатчид, хөлгийн тавцан дээр хамгийн түрүүнд сандралдаж, аврах завинд суудал олохын төлөө тэмцэлдэж байсан гэдэг.

Канадын бизнесмэн, хошууч Годфри Пошан

Хөлөг онгоц сүйрсэн шөнө Пошан аврах завинд санамсаргүй тохиолдлоор суусан бөгөөд түүний нууц өнөө хэр нь тайлагдаагүй байна. Завины ахлагчдын нэгэнд нь тусламж хэрэг болоход Пошан өөрийгөө дарвуулт завины мэргэжилтэн хэмээн итгүүлж, хөлөг онгоцны тавцангаас суужээ. Тэр өөрийгөө дарвуулт завины мэргэжилтэн гэж худал хэлсэн тухай таамаглал ч байдаг. Хожим нь Америкийн сонинуудад түүнийг “хувиа хичээгч хулчгар” хэмээн цолложээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн