Хүйтний улиралд хурдан морь уралдуулсан тохиолдолд хариуцлага тооцно

Өвөл, хаварын улиралд хүүхдийн амь нас, эрүүл мэндийг  дэнчинд тавьж хурдан морины уралдаан зохион байгуулсан уяачдын холбоо болон иргэдэд хариуцлага тооцохоор болов.

Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас хүйтний улиралд хурдан морь уралдуулахыг хориглох шийдвэр гаргасантай холбогдуулан уяачдад аймгийн холбогдох байгууллагуудаас уралдаан зохион байгуулахгүй байхыг анхааруулжээ. Тус аймгийн холбогдох албаныхан “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц болон үндэсний бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тушаал гаргаж, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд болсон уралдаануудад хүүхдээр морь унуулахыг хориглосон шийдвэр гаргасан байдгийг баримтлахыг анхааруулъя” гэж мэдэгдсэн байна.  Хэрэв нууцаар хурдан морь уралдуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирвал  уяачид өөрсдөө хариуцлага хүлээх аж.

Тус аймагт Хангайн бүсийн хаврын хурдан морины уралдааныг жил бүрийн гуравдугаар сард явуулж хэвшсэн аж. Гэвч үүнийх нь уршигаар хүүхдүүд амь насаа дэнчинд тавьж, эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг нь нууц биш. Тиймээс Шадар сайд Ө.Энхтүвшин өвөл, хаврын морины уралдаанд зарим зохицуулалт хийх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахаар ажиллаж байгаа юм байна.

One thought on “Хүйтний улиралд хурдан морь уралдуулсан тохиолдолд хариуцлага тооцно

  1. Иргэн 2018-01-23 14:28 at 14:28

    Эрхэм Шадар сайд аа?! Зарим зохицуулалт хийгээд байх юм баыхгүй. Шууд л хориглох хэрэгтэй?!?! Дээр үед өвөл, хавар уралддаггүй байсан юм?!?! Томчууд л унаж яваа морьдоороо ойрхоон газар ухасхийж бооцоо цохино гэж юм байсан гэдэг.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн