Евгения гүнж эртнээс үерхсэн найз залуу Жек Брукбенктэйгээ гэрлэх гэж байна. Энэ талаар Букингемийн ордноос өчигдөр мэдэгдлээ.

Евгения гүнж нь хатан хааны хүү хунтайж, Йоркийн гүн цолтой Эндрюгийн бага охин юм. Түүний ээж Йоркийн гүнгийн ахайтан асан нь Сара Фергюсон билээ.

Гүнж хаан ширээ залгамжлагч найм дахь хүнд тооцогддог. Тэрбээр Никарагуад энэ сарын эхээр айлчлах үеэрээ найз залуутайгаа сүй тавьсан гэнэ. Тэдний хуримын ёслол ирэх намар Виндзорын ордонд болох юм байна.
Евгения нөхөрт гарсан ч гүнж цолоо хадгалж үлдэх бөгөөд нөхрийнхөө өвгийг авах эрхгүй аж. “Mahiki” хэмээх алдартнуудын дунд нэр хүндтэй шөнийн клубын эзэн асан Жек Брукбенк, Евгения гүнж нар Швейцарьт цанын амралтын газар танилцсан юм. Тэд нэлээд олон жил үерхэж байгаа билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн