Чихэндээ хавчаар зүүгээд л өвчнөө намдааж болно

Хэрвээ та жаахан өвдөхөд л эмч рүүгээ гүйгээд байдаггүй бол энэ аргыг сонирхох нь лавтай. Бага зэргийн өвдөлтийг чихээ чимхсэнээр дарж болно.

Рефлексийн мэргэшсэн эмч Хелен Чин Луи хүний чихний эргэн тойронд мэдрэлийн төгсгөл, төв мэдрэлийн системтэй холбогдсон цэгүүд байдаг гэж үздэг. Чихний эргэн тойрон таны биеийн аль нэг хэсгийг өвдөлтийг дарах чадвартай.

Харин та гарын доорх материал буюу хувцас хатаахад хэрэглэдэг хавчаараар тодорхой цэгээ хэсэг хугацаанд дарахад л өвдөлт хормын дотор арилах гэнэ.

1.Нуруу, мөрний өвдөлт

Чихний дээд хэсэгт нуруу, мөрний цэг байдаг. Энэ хэсгээр өвдөж байвал 1 гэсэн цэгийг хавчаарай. Хэдэн минутын дараа өвдөлт багасахыг та анзаарах болно. Өдөрт хэд хэдэн удаа хийж болно.

2.Дотоод эрхтнүүд

Дотоод эрхтнүүдийн эрүүл мэндийн цэг бол 2 юм. Мэдээж танд хүчтэй өвдөлт илэрч байвал алгуурлалгүй эмчид хандахыг зөвлөе. Харин бага зэргийн өвдөлт мэдрэгдэж байвал энэ аргыг хэрэглэхэд гэмгүй.

3.Үе мөч

Чихний дунд хэсгийн 3 гэсэн цэг нь үе мөчний өвдөлтийн мэдрэмжийг хариуцдаг. Мэдээж хүчтэй өвдөлтийн үед эмчид яаралтай хандах хэрэгтэй. Харин гэнэт таагүй мэдрэмж төрж, нэг их өвдөлт үүсгэхгүй бол энэ цэгийг хавчаад үзээрэй.

4.Хамар, хоолойн өвчин

Ханиад хүрэх гээд байгаа мэт хамар, хоолой сэрвэгнэсэн үед энэ цэгийг чимхээд үзээрэй. Ханиадны эхний шинж тэмдгийг арилгаж, өвчин тусахаас сэргийлнэ шүү.

5.Хоол боловсруулах зам

Ходоод, гэдэсний хэсэгт таагүй мэдрэмт төрвөл 5 гэсэн хэсгийг дараад үзээрэй. Гэдэс дүүрэх, өвдөх зэрэг таагүй мэдрэмжийг дарахад тусална.

6.Толгой ба зүрх

Чихний омог буюу гэдэс нь биеийн хамгийн чухал хэсэг болох толгой, зүрхийг хариуцдаг. Чихний гэдсээ хавчаараар хавчанаар зүрхний эрүүл мэнддээ сайнаар нөлөөлөхөөс гадна оюун ухааныг дэмждэг байна. Зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх хамгийн гайхалтай арга энэ мөн.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн