Дэлхийн хамгийн зөрүүд эр эхнэртэйгээ 20 жил дуугараагүй

Гурван хүүхдийн эцэг тэрбээр эхнэртэйгээ аз жаргалтай, амар жимэр сайхан амьдарч байна. Түүний хувьд хүүхдүүдтэйгээ тун сайхан харилцдаг. Гэвч энэ гэр бүлийн харилцаанд нэг л асуудал саад болж байна. Энэ бол ноён Отоу хөөрхий эхнэр Катаяма Юмитэйгээ 20 жил огт дуугараагүй явдал юм.

Эхнэр нь болохоор түүнд хандаж, үг хэлдэг боловч харин нөхөр нь хариуд нь зөвхөн толгой дохих буюу ямар нэгэн зүйл амандаа бувтнаад л явчихдаг аж. Ноён Отоу яагаад ийнхүү олон арван жил эхнэртэйгээ дуугараагүй шалтгаанаа тайлбарлахдаа эхнэр нь хүүхдүүдэд нь хэтэрхий их анхаарал тавьж, өөрийг нь хайхрахгүй байснаас болж “гомдсон” гэжээ.

upriamiec-bog-2 Дэлхийн хамгийн зөрүүд эр эхнэртэйгээ 20 жил дуугараагүй

Японы энэ хосын хамгийн бага нь болох 18 настай хүү Йошики нь теле шоунд эцэг эхийнхээ харилцааг сэргээж өгөөч гэсэн хүсэлт тавьснаар дэлхий нийтэд танигджээ. Түүний хувьд аав ээжийгээ хоорондоо юм ярьж байхыг огт сонсож байгаагүй гэнэ.

“Манай аав ээжтэй юм ярьдаггүй. Харин ээж маань түүнтэй ярьж байдаг. Яг л нэг талын яриа буюу монолог шиг байдаг” хэмээн хүү шоуны үеэр ярьжээ. Түүний 21, 25 настай эгч нар нь ч ээж аавыгаа хоорондоо ярьж байсан үеийг санадаггүй гэжээ.

upriamiec-bog-3 Дэлхийн хамгийн зөрүүд эр эхнэртэйгээ 20 жил дуугараагүй

Японы өмнөд хэсгийн Нара хотод хийсэн телевизийн шоугаар энэхүү өвөрмөц эцэг эхнэрээ тоож харьцдаггүй шалтгаанаа тайлбарлажээ. Тэрбээр эхнэрээ өөрт нь хангалттай анхаарал халамж тавьдаггүй гэж гомдсон гэнэ.

“Хүүхдүүд төрөхөд эхнэр маань маш их завгүй болж, хүүхдүүдээ л өсгөж хүмүүжүүлэхэд анхаарч эхэлсэн. Би ч уг нь түүнийг нь эсэргүүцээгүй л дээ. Гэхдээ л хардах сэтгэл төрж эхэлсэн. Би түүнд их гомдсон. Харин одоо надад ухрах зам алга” хэмээн ярьжээ.

Японы теле шоу энэ хосыг эргэн нийлүүлэх арга бодож, тэднийг анх болзож байсан цэцэрлэгт хүрээлэнд нь уулзуулсан байна. Энэ болзооны үеэр өөртэйгөө илт тэмцэлдэж эхэлсэн аав нь Нарагийн цэцэрлэгт хүрээлэнд модон сандал дээр зэрэгцэн суусан эхнэртээ ямар ч байсан хэдэн үг хэлжээ.

Ноён Отоу “Юу ч болсон бидэнд ярилцдаг цаг байсан… Чи зөвхөн хүүхдүүддээ л санаа зовдог байсан… Чамд амаргүй үе байсан биз… Ямар ч байсан чамд бүх зүйлд чинь талархдаг гэдгийг мэдээсэй гэж хүсч байна” хэмээн хэлжээ.

Үүнийг ажигласан хүүхдүүд нь уйлсан байна. Тэд цаашид гэр бүл нь өмнөх шиг дуу шуугүй байхгүй биз хэмээн найдаж байна.

6 сэтгэгдэлтэй

  1. Зөв ч юм шиг,буруу ч юм шиг,гэхдээ энэ хорвоод мөнх амьдрах биш- дуугарч эхэлсэнд нь баяр хүргэе.Манийг бодвол тэвчээртэй юмаа,эхэлж жаахан дургүй хүрч байснаа буугаад өгчихнө.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.