Жилд дунджаар сая гаруй эмэгтэй хєхєндєє силикон шахуулдаг

[starbox]

Хvvхнvvд хөхөө сайхан хэлбэртэй том байлгахын төлөө бvхнийг хийхэд бэлэн байдаг. Гэтэл зарим нь хэтэрхий том хөхнөөсөө болоод хvзvv сээр нь байнга өвдөх мөн таарах хөхөвч олдохгvй “ихэр хvvхдийн малгай” адил юм хайх хэрэг гардаг. Тиймээс тэдний зарим нь хэт том хөхөө багасгах эсвэл шулхайж унжсан бол сойлгох мэс засал хийлгэдэг.

Хөхний хэлбэр болон хэмжээгээ голсноос болон эмэгтэйчvvд өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггvйгээс сексийн амьдралдаа ч тааруу ханддаг болох нь энvvхэнд. Сайхан хөхтэй байснаа хvvхэд төрvvлээд унжсанаас нь болон уур уцаартай нэгэн болох бєгєєд энэ нь гэр бvлийн хэвийн уур амьсгалд ч сєргєєр нөлөөлж эхэлдэг. Гэхдээ өнөөдөр том хөхгvй, хөх муутай байх нь толгой гашилгаад байх асуудал биш болсон.Энэ тал дээрх судалгааны ажлууд хєгжингvй улс оронд их хийгддэг болсон. Тэдгээр оронд хөхний гоо сайхны мэс заслын эрэлт хэрэгцээ ч их байдаг.

Ер нь бол хөх томруулахад механик арга буюу иллэг, гормон эмчилгээ, тосон тvрхлэг, эм, тариа хэрэглэх, гель тарих, имплант суулгах зэрэг хэд хэдэн арга байдаг.Гэхдээ аппаратын тусламжтай иллэг хийх болон гормон эмчилгээ зэрэг нь эмчилгээний явцад л хєхийг бага зэрэг томруулахаас биш эмчилгээ зогсонгуут хэлбэр хэмжээ нь хуучин байдалдаа орчихдог. Эдгээр эмчилгээ нь хөхний эд эсэд шууд нөлөөлж зарим тохиолдолд булчирхайг ч гэмтээж болох талтай. Харин хөхний булчирхайг огт хөндөлгvйгээр томруулдаг, хамгийн найдвартай, урт хугацааны vр дvнтэй, олон хvvхнvvдийн хvслийг биелvvлж чаддаг арга бол имплант суулгах юм.

Имплант нь силикон ба физиологийн уусмалаар дvvрэгсэн гэж хоёр янз байдаг. Силиконоор дvvрэгсэн имплантыг 1992 онд АНУ-д хуулиар хорьсон ч Европын зарим улсад болон Ємнөд хөршид өнөөг хvртэл мэр сэр суулгасаар байна. Харин физиологийн уусмалаар дvvргэгдсэн имплант нь аль ч улсын хуулиар хvлээн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд дэлхий дээр жилд дунджаар сая гаруй эмэгтэйчvvд ийм хөх суулгуулдаг.

Физиологийн уусмалаар дvvргэдэг имплантыг суга хөхний нөсөөт хэсэг мөн тvvний доогуур аль нэг хэсэгт 1,5-2 см урттай зvслэг хийж тавьдаг. Мэс засал нь 30-40 минут vргэлжилнэ. Анхааруулж хэлэхэд имплант нь гэмтэл болон бусад гадны нөлөөнөөс болж хэдхэн сар цаашлаад тав, арван жилийн дараа ч хагарч болно. Гэхдээ энэ нь зургаан мянгад нэг тохиолдох бөгөөд имплантын доторх нь хvний биед хоргvй физиологийн уусмалаар дvvргэгддэг учраас дуслын тариа адил биед уусч ямар ч сөрөг нөлөө vзvvлдэггvй. Тvvнчлэн “хөх” нь хагарсан тохиолдолд vнэгvй солих ёстой.

АНУ, Герман, Япон зэрэг орны компанийн имплантууд тусгай тэмдэг дугаартай байдаг. Өөрөөр хэлбэл та өөртөө ямар vйлдвэрийн ямар дугаартай имплант тавиулснаа мэдэж байх хэрэгтэй. Гэвч эргүүлээд энэ гелийг биенээс авахдаа зөвхөн хөхтэй нь хамт тайрах л арга байдгийг анхаараарай. Ийм тєрлийн имплантыг хvvхэд төрvvлээгvй тэр ч байтугай Европын зарим улсуудад насанд хvрээгvй хvний биед ч тавихыг зөвшөөрдөг. Мөн янз бvрийн өвчин эмгэг, тэр тусмаа хорт хавдрын улмаас хөхөө тайруулсан эмэгтэйчvvдэд ч суулгуулдаг юм байна. Гадны биет суулгуулахаас татгалзсан нэг хэсэгт нь өөрийнх нь өөхийг сороод хөхөнд нь тарьж болох боловч аяндаа хэмжээ нь багасдаг учраас нэг их сайхан vр дvнтэй болдоггvй. Яагаад гэвэл хэдийгээр өөрийнх нь өөх ч гэсэн хөхний булчирхайн цоргыг бөглөж улмаар өөр өвчин эмгэг vvсгэж болох юм. Харин хэдий ийм “хиймэл хөхтэй” ч гэсэн хvvхдээ хөхvvлж болдог нь сайн мэдээ. Гэсэн ч энэ бvх арга нь тийм ч их хvсvvштэй зvйл биш дээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн