Жирэмслэлтээс хамгаалах эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй

Манайхны нэрлэж заншиснаар жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм буюу Прегнон, Постинор, Мадонна гэсэн эмийн тунг хэтрүүлбэл хор болох эрсдэл өндөр гэдгийг эмч нар анхааруулж байна. Эмийн сангуудаар худалдаалагдах эдгээр эмийг эмчийн хяналт дор, зааврын дагуу  хэрэглэх ёстой ч өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн дунд замбараагүй хэрэглээ бий болчихсон. ДЭМБ-ын зөвлөснөөр Постинор эмийг зургаан сард нэг удаа л уух заавартай.

 Энэ эм нь үргүйдэлд хүргэхгүй гэж эмч мэргэжилтнүүд хэлж байгаа ч гадны хэвлэлүүдээр хэдийнэ сөрөг нөлөө нь цацагдсан. Ялангуяа энэ эмийг элэгний архаг үрэвсэлтэй, тамхи татдаг хүн хэрэглэж болохгүй. Прегнон эмийн тухайд дотор муухайрах, бөөлжих, бэлгийн замаас цус алдах зэрэг нөлөө үзүүлдэг. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндийг хохироохгүйн тулд эмийн тунг хэтрүүлэхгүй байх нь чухал юм.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.