Солонгост очиж үзээгүй хүний мэдэхгүй 10 зүйл

1.БНСУ-д ажиллаж мөнгө олох нь тийм ч хялбар зүйл биш. Монголдоо жаргаж байснаа тэнд очоод ухаарна.

2.Хэрэв та тийшээ явж үзээгүй бол “Ёог” гэж юу яриад байгааг ойлгохгүй.

3.Солонгост амьдарч байгаа монголчуудыг диваажинд байгаа гэж боддог. Гэтэл тэд ажлаа хурдан хий гэдэг үгийг залхталаа сонсч, гурван сарын турш амьдарсан хэрнээ сүүлийн гурван хоногтоо л гадуур зугаалдаг.

0bm Солонгост очиж үзээгүй хүний мэдэхгүй 10 зүйл

4.Гурван сарын визтэй очоод шууд ажил олддоггүй. Шинэ ажилд орохоор очиход архаг ажилчид нь шинэ хүмүүс рүүгээ “ишшш чааваас” гэсэн харцаар хараад сууж байдаг.

5.Солонгост ажиллаж амьдарч байгаа гурван сарын визээр явсан монголчуудыг мөнгийг жинхэнэ хүүлж байгаа гэж ойлгодог. Үнэндээ авсан цалингийнхаа 80 хувийг Монгол руу явуулдаг.

200 Солонгост очиж үзээгүй хүний мэдэхгүй 10 зүйл

6.Солонгост очоод л шууд байр, машины мөнгөтэй болоод ирнэ гэж боддог. Гэтэл маш харамч байсан нь л монголдоо эргэж ирээд зорилгоо биелүүлж чаддаг

lots-of-money-gif-2 Солонгост очиж үзээгүй хүний мэдэхгүй 10 зүйл

7.Ажилд орохдоо эздүүддээ байнгын визтэй гэж худлаа хэлдэг.

giphy-1 Солонгост очиж үзээгүй хүний мэдэхгүй 10 зүйл

8.Солонгост очоод “өнгө орно” гэж боддог.Үнэндээ гоо сайхан, гоё хувцас гэх мэтийг түр хугацаанд умартана.

9.Солонгост очоод ажлыг умалзуулаад өгнөө гэж бодтол бодит амьдрал дээр “уйлмаар” санагдана. Дараа нь сэтгэлийн хаттай байсан нь л БНСУ-д удаан амьдарна.

giphy Солонгост очиж үзээгүй хүний мэдэхгүй 10 зүйл

10.Солонгост очоод хэл мэдэхгүй бол аниа, ахаа гэсэн үгийг маш хурдан сурна. Аниа, ах нартаа “Золиг чинь” гэж загнуулжийж хоолны мөнгөтэйгээ залгана.

giphy-2 Солонгост очиж үзээгүй хүний мэдэхгүй 10 зүйл

  • WordPress
  • Facebook

5 сэтгэгдэлтэй

  1. эхнэр нөхөр болдог эсэхийг мэдэхгүй бүгд биш хүмүүсийг тэгж хямрааж болохгүй ямар ч байсан хүнээр тосуулна хүнээр туслуулна гэж найдах хэрэггүй солонгос гэхээсэ монголчууд маань аймар санагдсан бас өөрөө л учраа ол хүнээр туслуулсан бол нэг удаа, дахин гэж байхгүй харин ч зүгээр хариуцлагатай бүх юм чамаас шалтгаална мөнгө тийм амар олдохгүй гэдгээ гэрийнхэндээ ойлгуулахгүй юу тэд нар ямар ангаахай юу тэгээдч зовж олсон мөнгөө үр хүүхэд ээж аав л биш бол өгөх албагүй өгсөн ч банкиндаа хийж өөртөө үлдээх хэрэгтэй

    Хариулах
  2. Гадаадад ажиллахаас өөр сонголт алга

    Монголчуудтайгаа ажиллахад л хэцүү дээ. Хэрэлдэнэ зодолдоно тунирхана гээд стресдэж өгнө. Бусад орны хүмүүстэй бол хэл мэдэхгүй царайлаад л учираа олчихно. Би 10 жилийнхээ сүүлийн 5 жилд Монголгүй үйлдвэрт ажиллаж байна. Монгол хүн үйлдвэртээ оруулах дургүй. Ажилаас бусад тохиолдолд Монголчуудтайгаа харьцахад зүгээр.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.